Энэ 7 хоног

Share Button

numweeknews1

 

 

____________________________________________2013.06.10-14___________

 

  • МУИС-ийн 68 дахь төгсөлтийн Эрдмийн баяр өнөөдөр Улсын Драмын Эрдмийн Театрт боллоо. Эрдмийн баярын ёслолын үйл ажиллагааг нээж МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч А.Галтбаяр үг хэлэн, төгсөгчдөдөө баяр хүргэж, сурлага, урлаг, спортын амжилт гаргаж бусдыгаа манлайлсан шилдэг оюутнууд МУИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захирлуудаасаа диплом, энгэрийн тэмдэгээ гардан авлаа. Энэ жил МУИС-ийн бакалавр, магистр докторын түвшний сургалтыг нийт 4000 орчим оюутан төгсөж байна.
  • МУИС-ийн 2013-2014 оны хичээлийн жилийн намрын улирлын магистр, докторын сургалтанд элсүүлэх бүртгэл 2013 оны 6 сарын 15-наас 2013 оны 8 сарын 25 өдрүүдэд http://burtgel.num.edu.mn  хаягаар зөвхөн цахим хэлбэрээр явагдана.
  • МУИС-ийн ХЗС-ийн 3 дугаар дамжааны оюутан Тодын Чандмань БНХАУ-д 2013 оны 6 дугаар сарын 2-оос 2013 оны 6 дугаар сарын 5-ны хооронд Олон улсын Хуулийн сургуулиудын оюутнуудын чуулга уулзалтанд оролцоод ирлээ.
  • МУИС-ийн шинэчлэл: асуудал, шийдэх боломж“ Их сургуулийн бүтэц зохион байгуулалт, Судалгааны бодлого, профессорын тогтолцоо, инженерчлэлийн боловсрол” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг  боллоо.
  • МУИС-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэс, Физик электроникийн сургууль хамтран  сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи сэдвийн хүрээнд Англи улсын Sgur Energy компанийн ажилтан Андрю Варкер, Clear Energy компанийн ажилтан David Lane болон АНУ-ын Gem International компанийн ажилтан Erne Cajkas нарыг урьж нээлттэй илтгэл, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
  • Монгол улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулганыг энэ оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулахаар ШУА-ийн  тэргүүлэгчдийн хурлаас шийдэрлэсэн юм. Энэ удаагийн ээлжит Их чуулганаар ШУА-ийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг явуулна. Иймд ШУА-ийн Ерөнхийлөгчид нэр дэвших хүний материалыг “Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн сонгууль явуулах журам”-ын дагуу бүрдүүлж, 07 дугаар сарын 02-ны 18:00 цагт багтаан академийн Тэргүүлэгчдийн газарт ирүүлнэ үү.
  • МУИС-ийн МКС-аас Солонгосын Хангён их сургуультай хамтран PBL-ийн сургалт семинар 06 сарын 12-20 өдрүүдэд зохион байгуулж байна. 
  • МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, Үндэсний тагнуулын академи, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хамтран “Олон улсын эрх зүй ба уул уурхайн салбарын тулгамдсан асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хурлын танхимд зохион байгууллаа.
  • АНУ-ын Колумбын Их сургуулийн профессор,  МУИС-ийн хүндэт доктор Моррис Россаби “Yuan and Mongol Influences on the Ming dynasty” сэдвээр лекц унших тул  та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
 Хэзээ: 2013 оны 6 дугаар сарын 19-ний Лхагва гариг 15:00 цагт
Хаана: МУИС-ийн 1-р байр, 320 тоот
Лавлах утас: 7730-7730-2319

 


 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар