– Монголын бизнесийн зөвлөл ямар зорилготой байгуулагдаж, ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
Монголын Бизнесийн Зөвлөлийн зорилго нь Монголд худалдаа, хөрөнгө оруулалтын өсөлтийг дэмжиж, Монгол улсын засгийн газар, олон нийт, зөвлөлийн гишүүдтэй бизнесийн орчинд гарах чухал үйл явдал асуудлаар санал солилцох, нээлттэй яриа хэлэлцүүлэг өрнүүлэхэд гүүр болж өгөх мөн эдийн засгийн өсөлтөд саад болж буй хууль тогтоомж, бодлого болон үйл ажиллагааг өөрчлөн шинэчлэхийн төлөө ажиллах, бидэнтэй нийтлэг үзэл баримтлал бүхий Монголын эдийн засаг дахь хөрөнгө оруулагчдын үзэл санааг олон нийтэд төлөөлөх, түгээхэд чиглэгдэж үйл ажиллагаагаа явуулдаг.
– Та бүхний зохион байгуулж буй энэ цуврал лекцийн зорилго, ач холбогдол юу вэ?
МБЗ нь монголын бизнесийн орчныг дэмжээд зогсохгүй ирээдүйд монголын хөгжлийг авч явах оюутан засуусынхаа эрдэм мэдлэгт нэмэр хандив өргөх үүднээс энэхүү лекцийг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа.
– МУИС энэ хөтөлбөрт хэзээнээс оролцож эхэлсэн бэ, одоогоор хичнээн лекцийг зохион байгуулаад байна
Манай хөтөлбөр нь 2012 оны 4 сараас Монголын Бизнесийн Зөвлөлийн Боловсролын Ажлын Хэсэг хэрэгжүүлж эхэлсэн ба анхны лекц МУИС-ын Эдийн засгийн сургуульд Монголиан Стар Мелшерс компанийн захирал Лоренц Мелчерс “Mонголд Бизнес Хэрхэн Хийх” сэдвээр зохион байгуулагдаж байсан. Одоогоор энэхүү лекцэнд 600 гаруй багш оюутнууд хамрагдаад байна. Лекцийн зочин багшаар 9 илтгэгч сургуулиудаас ирсэн сэдвийн дагуу илтгэл тавьсан ба үүнээс дурьдвал: Монголын Хөрөнгийн Капитал Корпорацийн Ерөнхийлөгч Ачит Эрдэнэ, -Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэгийн захирал Аманда Файн, Монголиан Талент Нетворкийн зөвлөх Ө.Оргилмаа нар МБЗ-ийн урилгаар Moнгол Улсын Их Сургуулийн Эдийн засаг, Геологи Газарзүйн, Биологи Биотехнологийн сургуулийн оюутнуудад мөн Санхүү Эдийн Засгийн Дээд сургуульд Саха Мянатан-Хөгжлийн Зөвлөх, Жим Двайер-МБЗ гүйцэтгэх захирал, Рандолф С.Коппа-Худалдаа Хөгжлийн Банкны ерөнхийлөгч, Ө.Ганзориг-Мандал Женерал Даатгалын ерөнхийлөгч, Ник Косин БиДиСек ХХК-гийн үйл ажиллагаа хариуцсан захирал нар оролцож оюутнуудад лекц уншихын сацуу тэдний тавьсан асуултанд хариулж өөрийн туршлага мэдлэгээсээ дэлгэрэнгүй хуваалцсан юм. Oдоогоор нийт 10 удаагын лекц зохион байгуулагдаад байна.
– Цаашид энэ цуврал лекцэнд оролцох сонирхолтой багш нар яах ёстой вэ, юуг анхаарч үзэх вэ
Хэрэгцээт сэдэв болон зорилтот бүлгийнхээ тодорхойлолт, хариуцах хүнийхээ нэр, холбогдох хаягийг тодорхой бичсэн хүсэлтээ доорхи хаягаар ирүүлж энэхүү үйл ажиллагаанд оролцож болно. Хүсэлтийг бид 6,7 сард авч 9,10 сард хөтөлбөрийн төлвөлгөөг батлан сургуулиудад хугацааг мэдэгддэг.
Эцэст нь хэлэхэд нийт багш нарынхаа их эрдмийн цагаан үйлсэд амжилт хүсээд Монголын Бизнесийн Зөвлөл та бүхнийг дэмжин энэхүү төсөл дээр хамтран ажиллахдаа баяртай байх болно.
Баярлалаа. Сонирхсон хүмүүс тантай хэрхэн холбогдох вэ.
– Энэ хаягаар холбогдоорой. erka@bcmongolia.org