МУИС-ийн захирал А.Галтбаярын 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/431 тоот тушаалаар профессор Ж.Батхүү Монгол улсын их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирлаар томилогдлоо.
Ж.Батхүү нь МУИС-ийн Биологи, биотехнологийн сургуульд 2001 оноос эхлэн дэд профессор, профессорын орон тоонд ажиллаж байсан бөгөөд Япон улсын Тохокүгийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан, Австри улсын Грацийн их сургууль, АНУ-ын Лювеллийн их сургуулиудад пост докторын судалгааны ажил хийж, олон төсөл хөтөлбөр удирдан хэрэгжүүлж байгаа судлаач юм.