МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль Япон Улсын Отани Их Сургуультай онлайн уулзалт хийж, гэрээ байгууллаа

Share Button

МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль Япон Улсын Отани Их Сургуультай 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хичээлийн II байрны 266 тоот уулзалтын өрөөнд онлайн уулзалт зохион байгуулав. Уулзалтын үеэр талууд түүх, Буддын судлал, археологи-антропологийн салбарт хамтран онолын болон хээрийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, багш нарын мэргэжил дээшлүүлэх, харилцан багш, оюутан солилцох талаар хэлэлцэн тохирч санамж бичиг байгуулав.

Тус онлайн уулзалтанд Япон Улсын Отани Их Сургуулийн талаас тус их сургуулийн дэд захирал бөгөөд Японы Шин Буддизмын Нэгдсэн Хүрээлэнгийн захирал, доктор, профессор Асами Наоичиро, тус хүрээлэнгийн дэд захирал, доктор Фужита Ёошитака, профессор Такаши Мацукава, Отани Их Сургуулийн Сургалт, Эрдэм шинжилгээний хэлтэсийн дарга, доктор Такикава Ёошихиро, дэд дарга хатагтай Яаги Такаэ нар, МУИС-ийн НШУС-ийн талаас захирал, доктор Г.Эрдэнэбаяр, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ж.Төртогтох, шашин судлалын тэнхмийн эрхлэгч, доктор М.Гантуяа, археологи-антропологийн тэнхмийн эрхлэгч, доктор У.Эрдэнэбат, шашин судлалын тэнхмийн ахлах багш С.Дэмбэрэл нар оролцон хоёр сургуулийн холбогдох салбаруудад сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов. Санамж бичгийн агуулгад үндэслэн хоёр тал энэ хичээлийн жилээс эхлэн буддын шашин судлал, түүх, археологийн судалгааны чиглэлээр тодорхой олон ажлуудыг хамтран хийж эхлэх юм.

Мөн онлайн уулзалтын үеэр Японы “Чугай Нирро”, “Бун Ка Жихо” сонины сэтгүүлчид НШУС-ийн захирал, доктор Г.Эрдэнэбаяраас хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар сонирхсон асуултандаа хариулт авч, дэлгэрэнгүй ярилцав.

IMG_6284_1

НШУС-ийн захирал, доктор Г.Эрдэнэбаяр, профессор Такаши Мацукава нар уулзалтын үеэр

IMG_6275_2

Японы Отаны Их Сургуулийн удирдлагууд

IMG_6325_3

МУИС-ийн НШУС-ийн захирал, доктор Г.Эрдэнэбаяр, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ж.Төртогтох, профессор Такаши Мацукава, шашин судлалын тэнхмийн эрхлэгч, доктор М.Гантуяа, археологи-антропологийн тэнхмийн эрхлэгч, доктор У.Эрдэнэбат нар

IMG_6290_4

Санамж бичигт гарын үсэг зурлаа

IMG_6335_4

МУИС-ийн НШУС-ийн захирал, доктор Г.Эрдэнэбаяр, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ж.Төртогтох, профессор Такаши Мацукава, шашин судлалын тэнхмийн эрхлэгч, доктор М.Гантуяа, археологи-антропологийн тэнхмийн эрхлэгч, доктор У.Эрдэнэбат нар

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар