Японы их, дээд сургуулиудын төлөөлөл МУИС-тай танилцлаа

Share Button

ЖАЙКА-ийн төлөөлөгчийн газраас Японы их дээд сургуулиудыг Монгол улсад танилцуулах, Монголын их, дээд сургуулиудыг Япон улсад танилцуулах арга хэмжээг зохион байгуулж билээ. Энэ хүрээнд Япон их, дээд сургуулиудын төлөөлөгч нар Монгол Улсын Их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. 

IMG_4113

Уулзалтад Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн  дэд захирал Л.Мөнх-Эрдэнэ, МУИС-аас Сургалт хариуцсан дэд захирал Б.Очирхуяг,  Д.Саранцэцэг, Ш.Мэндбаяр нар Японы их, дээд сургуулийн төлөөлөл болж “KYUSHU” их сургуулийн  захирал Хамада Футоши, “KYUSHU” их сургуулийн  Инженерийн факултетийн хүний нөөцийн асуудал асуудал эрхэлсэн боловсон хүчин  Шинжи Оши,  “TOYOMA” их сургуулийн Эрдэм шинжилгээ төлөвлөлтийн багийн ахлагч Ёшитака Катаяата болон Монгол-Японы Хүний нөөцийн Хөгжлийн төвийн зөвлөх Камияа Кацүхико нар байлаа. Японы их, дээд сургуулиудын төлөөлөл МУИС-тай танилцаж улмаар цаашид хэрхэн хамтран ажиллаж болох талаар санал солилцож, хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургууль хооронд оюутан солилцох  талаар яриа хэлэлцээр хийлээ.  

IMG_4140

IMG_4114

IMG_4118

IMG_4132

IMG_4135

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар