Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт … “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй…” гэж заасан. Харин хууль зүйн туслалцаа гэдгийг “Иргэдийн эрх ба хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ба хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд хууль зүйн ба эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг ойлгох, зөв хэрэглэх ба сахин биелүүлэхэд нь хувь хүн мэргэжлийн туслалцаа үзүүлэх, мэргэжлийн хуульчдын төрийн ба төрийн бус үйл ажиллагаа хэмээн ойлгодог.
Хууль зүйн туслалцаа шаардлагатай төлбөрийн чадваргүй иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.
МУИС-ийн ХЗС-ийн “ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ” нь:
МУИС-ийн ХЗС-ийн “Хууль зүйн клиник” хичээлийн хүрээнд оюутнууд нь:
ХЗС-ийн ахлах ангийн оюутнууд “Хууль зүйн клиник” хичээлийн хүрээнд
- эрүү,
- иргэн,
- захиргааны
эрх зүйн багт хуваагдан, хуваарийн дагуу сэдэвчилсэн төлөвлөгөөт хичээлд хамрагдан хичээлийн бус цагаар “Хууль зүйн зөвлөгөө өгөх төв” болон www.Мongolianlaws.com цахим хуудсаар дамжуулан иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байна. Манай төвийн зорилго: төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх, анхан шатны хууль зүйн зөвлөгөө өгөх, эвлэрүүлэн зуучлах, эрх зүйн албан бус сургалт, суртчилгаа явуулах зэрэг үйл ажиллагаа явуулж, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэх зорилготой.
“Хууль зүйн зөвлөгөө өгөх төв” нь иргэдэд дараах хэлбэрээр хууль зүйн туслалцааг үзүүлсээр байна.
- Эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх
- Хууль тогтоомжийн лавлагаа өгөх
- Нэхэмжлэл, өргөдөл, гомдол, гэрээний төсөл зэрэг баримт бичгийг боловсруулж өгөх
- Шүүхийн өмнөх шатанд үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах
- Шүүхэд төлөөлөх гэх мэт
Хэрвээ та өөрийн биеэр зөвлөгөө авахыг хүсвэл Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-17 МУИС-ийн хичээлийн 3 –р байр Хууль зүйн сургууль “Хууль зүйн зөвлөгөө өгөх төв”-ийн байранд ирж оюутнуудаас эрх зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах боломжтой.
Харин онлайн хэлбэрээр www.Mongolianlaws.com сайтаар дамжуулан хууль зүйн зөвлөгөө авах тохиолдолд ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ гэсэн цонхонд асуулт болон өөрийн е-мail хаягаа бичиж илгээнэ. Таны асуултанд дурьдагдсан асуудлаар МУИС-ын ХЗС-ийн Практик сургалтын тэнхимийн “Хууль зүйн клиник сургалт”-нд хамрагдаж, тухайн эрх зүйн чиглэлээр мэргэшиж буй ахлах ангийн оюутнууд (багшийн удирдлаган дор) судалгаа хийж, хариултыг дээрх сайтад бүртгүүлсэн е-мail хаяг руу тань 7 хоногийн дотор илгээх болно. Өнгөрсөн хугацаанл онлайн хэлбэрээр нийт 2000 гаруй хүнд хууль зүйн туслалцаа үзүүлээд байна. Мөн албан бус тооцооллоос Практик сургалтын тэнхимийн эрхлэн явуулдаг “Хууль зүйн зөвлөгөө өгөх” төвөөр жилд дундажаар 200 гаруй үйлчлүүлэгч ирж хууль зүйн туслалцаа авч байна.
“ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ”-ИЙН ХАЯГ, ХОЛБОО БАРИХ УТАС:
МУИС-Хууль зүйн сургууль Практик сургалтын тэнхим Хууль зүйн зөвлөгөө өгөх төв
Хаяг: Сүхбаатар дүүрэг, НҮБ-ийн гудамж-17, МУИС-ийн хичээлийн 3 дугаар байр
Холбоо барих утас: 77307730-3508
Мэдээлэл авах: Бид интернетээр таны асуултанд хариулна.
http://www.legalclinic.asia/ сайтаар дамжуулж бидэнд хандаарай.
Улаанбаатар хот 2013 он