“Уул Уурхайн Тогтвортой Хөгжил” лекцэнд урьж байна

Share Button

muis-logo-bl1Монголын бизнесийн зөвлөл (BCM) болон МУИС-н ГГС-ийн Геоэкологи-Орчин судлалын тэнхим хамтран нийт оюутнууддаа зориулж цуврал лекц явуулдаг. Оюутан залууст үлгэр дууриал болохуйц нийгэмд байр сууриа олсон, эрдэм мэдлэгтэй, амжилттай ажиллаж яваа хүмүүсийг урин мэдлэг туршлага солилцуулдаг уг цуврал лекцийн энэ удаагийн зочиноор дэлхийн хувийн хэвшлийн нүүрсний тэргүүлэгч Пийбоди Энержи компанийн Монгол дахь салбарын баг оролцож “Уул уурхай ба хүрээлэн буй орчин” сэдвээр 2013 оны 11 сарын 22-ны 16:00 цагт МУИС-ийн 7-р байрны 213 тоотод лекц уншина.

Багийн товч танилцуулга:

Др.Гүнбилиг- Дисан, Пийбоди Энержи  компанийн Монгол дахь салбарын байгаль орчны зохицуулагч

Ж.Сүнжидмаа- Пийбоди Энержи  компанийн Монгол дахь салбарын харилцаа, олон нийтийн асуудал хариуцсан менежер

Ш.Амаржаргал- Пийбоди Энержи  компанийн Монгол дахь салбарын үйл ажиллагаа хариуцсан менежер

Сонирхсон оюутнууд МУИС-ийн 7-р байрны 213 тоотод 16:00 цагаас хүрэлцэн ирэхийг урьж байна.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар