Оюутан суралцагчдад ирээдүйн ажил амьдралын чиг баримжаа олоход нь туслахад гол зорилгоор “Career Week-2013″ арга хэмжээг АЙЕСЕК Олон Улсын Оюутны Байгууллага хамтран Монгол Улсын Их Сургууль дээр Үнэ төлбөргүй зохион байгуулж байгууллаа.
АЙЕСЕК Олон Улсын Оюутны Байгууллага нь 1948 онд байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 124 гаруй орны 2400 гаруй их дээд сургуулийг эгнээндээ нэгтгэж 62000 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байгаа билээ. Тус байгууллагийн гол зорилго оюутнуудад манлайлах авъяас чадвар, бизнес сэтгэлгээг хөгжүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтэн болоход нь тусалж дэмжих эрхэм зорилготой байдаг.
Тэр ч үүднээс энэхүү уулзалтыг хийсэн юм. Уулзалтаас оюутан залуус гадаадад суралцах боломж, арга замууд, томоохон байгууллагуудад нээлттэй байгаа ажлын байрны талаарх мэдээлэл, шаардлагууд, мөн тэдгээр мэргэжлүүдийн талаар тухайн байгууллагуудын мэргэшсэн ажилчдаас зөвлөгөө авч мэдлэг хуримтлуулсан гэж хэлэхэд болно. Оюутан залуусын олж авсан мэдээлэл, шинэ мэдлэгээ давуу талаа болгон өөрийгөө хөгжүүлэн ирээдүйд ажлын байртай болох боломж өгсөх давуу талтай чухал уулзалт болж өнгөрлөө.