Мицубиши корпорацийн тэтгэлэгийг оюутнуудад гардуулан өглөө

Share Button

Монгол улсын их сургууль нь бакалавр, магистр, докторын түвшний нийт 22000 гаруй оюутан суралцагчтай 180-аад хөтөлбөртэй сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулдаг билээ. 2013 оны 9 сарын 9-ний өдөр МУИС болон Мицубиши корпорацийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуралцаж МУИС-д суралцаж байгаа сурлага сайтай хэдий ч сургалтын төлбөрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа бакалавр магистр, докторын түвшний нийт 15 оюутныг жил бүр сонгон шалгаруулж тэтгэлэгт хамруулж байхаар тогтсон. Үүний дагуу өнөөдөр Мицубиши корпорацийн тэтгэлэгийг оюутнуудад гардуулан өглөө.

1

Мицубиши корпораци  нь 2012-2013 оны хичээлийн жилд 37 орны 51 сургуулийн 576 оюутанд уг тэтгэлэгийг олгосон бөгөөд, өдийг хүртэл уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан сургууль болон оюутнууд маань өндрөөр үнэлдэг бөгөөд манай корпорацийн хувьд энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь олон улсын нийгэмд хувь нэмэр оруулах нэн чухал хөтөлбөрүүдийн нэг юм. Улмаар 2011 оноос хойш Монголын залуучуудын боловсролд хувь нэмэр оруулах болсон бөгөөд энэ хичээлийн жилээс уг тэтгэлгийг МУИС-д хэрэгжүүлэхээр болж бакалаврын зэргээр суралцах 10, Магистрын зэргээр суралцах 3, Докторын зэргээр суралцах 2, нийт 15 оюутанд 7,800,000 ( нийт дүн ) төгрөгийн тэтгэлэгийг олгож байгаа нь энэ юм.

4

3

2

Оюутан суралцагчдын  маань сурах, боловсрох оюутныхаа эрхэм зорилгыг биелүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, тэтгэж дэмжиж байгаа  Мицубиши Корпарацийн хамт олонд МУИС-ийн захиргаа болон тэтгэлэгт сонгогдсон оюутнуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Оюутанд үйлчлэх төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар