“Хорьдугаар зууны Монгол-Солонгосын харилцаа” шинэ ном мэндэллээ

Share Button

 

Сургуулийнхаа 20 жилийн ойг тохиолдуулан МУИС-ийн ОУХС-ийн багш, доктор Ж.Баттөр “Хорьдугаар зууны Монгол-Солонгосын харилцаа” нэртэй шинэ ном бүтээж,  бэлэг барилаа. Зохиогч энэхүү номоороо Солонгосын тусгаар тогтнолын  тэмцэгчид Монголд ирж байсан тухай, Японы колончлолын үед Солонгосчууд зовж зүдрэн Монгол, Орост очиж байсан тухай, Орост байсан Солонгосчууд мянга мянгаараа Монголын харъяат болох өргөдлөө Монголын засгийн газарт өргөн барьж байсан тухай, Монголд Солонгосын орчин үеийн түүхийг орчуулж байсан гэхчилэн түүхийн сонирхолтой бөгөөд урьд нь төдийлэн олон түмэнд мэдэгдээгүй байсан үйл явдлуудтай  уншигчдыг танилцах боломж олгосон байна.

 Үндэсний Түүхийн архив, ГХЯ-ны архив, МАХН-ын архив, Улсын нийтийн номын сангийн ховор хуучин ном, гар бичмэл зэрэг баримт бичиг, эх сурвалжид тулгаарлан бичигдсэн тус нэг сэдэвт зохиол нь Монгол Солонгос хоёр орны харилцааг илүү өгөөжтэй, шинэ шатанд гаргах, хоёр орны ард түмэн хойч үеийнхэн илүү өргөн хүрээнд хамтран ажиллах чиглэл, зорилгыг   тодорхойлох, шинэлэг бөгөөд эрчимтэй бие биенээ нөхсөн хамтын хөгжлийн загварыг дэвшүүлэхэд үндэс суурь болж буйгаараа чухал ач холбогдолтой бүтээл болжээ.

 Номын ач холбогдлыг нь үнэлж зохиолч, нийтлэлч Баабар “ 20 зууны эхээр Зүүн хойд Азид гарсан өөрчлөлт, Манж чин улсын мөхөл, Орос Японы зүгээс Монгол, Солонгосыг хуваасан нууц гэрээ, улмаар Монголд ирж байсан Солонгосын тусгаар тогтнолын тухай тэмцэгчдийн тухай, тэдний аян замын тэмдэглэл хийгээд Монголчуудтай хийсэн уулзалт зэргийг нилээд тодорхой бичсэн нь хоёр орны харилцааны түүхийн сонирхолтой хуудсууд болсон” хэмээжээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар