МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаас “МУИС-ийн одоогийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, байгаль нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлийн, хуулийн чиглэлийн, бизнесийн чиглэлийн, хэрэглээний шинжлэх ухааны чиглэлийн нэгж бүтэцтэй байх нь зүйтэй гэж үзсүгэй” хэмээн тогтоож МУИС-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн бэлтгэл ажлыг хангаж, шинэ бүтэц, зохион байгуулалтын төслийг боловсруулах ажлын хэсгийг томилож, ажлын хэсэгт “МУИС-ийн шинэ бүтэц зохион байгуулалтын төслийг багш, оюутны оролцоог ханган боловсруулж, 2013 оны 12-р сарын 15-ны дотор Удирдах зөвлөлд танилцуулахыг” үүрэг болгосон.
МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн тогтоолын хавсралтаар баталсан 35 гишүүн дээр бүрэлдэхүүн сургууль тус бүрээс 2 багш, МУИС-ийн Хамт олны зөвлөлөөс 2 төлөөлөгч, МУИС-ийн Оюутны холбооноос 2 төлөөлөгч буюу нийт 31 багш, 1 ажилтан, 2 оюутан нэмж, нийт 67 хүний бүрэлдэхүүнтэй (Хавсралт №1) өргөтгөн байгуулсан. Мөн ажлын хэсэгт тэнхим бүрийн оролцоог хангах зорилгоор бүрэлдэхүүн сургууль бүр дээр сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгч нараас бүрдсэн дэд хэсгүүдийг (14) байгуулсан болно.
Ажлын хэсгийг зорилго, чиг үүргийнх нь дагуу Ерөнхий хороо (9 гишүүнтэй), Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн салбар хороо (34 гишүүнтэй), Хэрэглээний шинжлэх ухааны салбар хороо (17 гишүүн), Бизнесийн салбар хороо (10 гишүүнтэй), Хуулийн салбар хороо (3 гишүүн), Сургалтын албыг өөрчлөн байгуулах салбар хороо (6 гишүүн), Эдийн засаг, төсөв санхүү, бүртгэлийн албыг өөрчлөн байгуулах салбар хороо (5 гишүүн), Ажлын алба (4 гишүүн) болгон зохион байгуулсан ба Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн салбар хороог дотор нь Ерөнхий хэсэг (13 гишүүн), Байгалийн ухааны хэсэг (10 гишүүн), Нийгмийн ухааны хэсэг (10 гишүүн), Хүмүүнлэгийн ухааны хэсэг (9 гишүүн) болгон зохион байгуулсан болно. Салбар хороо тус бүрд ахлагч, нарийн бичиг томилсны дээр, Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар хороонд ахлагчаас гадна, зохицуулагч, нарийн бичиг, мөн байгаль, нийгэм, хүмүүнлэгийн хэсэг тус бүрт ахлагч, нарийн бичиг томилон ажиллуулав (Хавсралт №1).
МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын удирдамжийг (Хавсралт №2) боловсруулан Ерөнхий хороогоор хэлэлцүүлэн, захирлын тушаалаар баталсан болно. Ажлын хэсгийн анхны нэгдсэн хуралдааныг 11-р сарын 26-ны өдөр хуралдуулж, гишүүдэд ажлын хэсгийн зохион байгуулалт болон ажлын хэсгийн удирдамжийг танилцуулан, тараасан. Хуралдааны явцад гарсан саналыг харгалзан ГГС-ийн багш О. Алтансүх, Д. Мягмарцэрэн нарыг Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн салбар хороонд нэмэн оруулав.
Ажлын явцад Ерөнхий хороо 3 удаа, Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн салбар хороо 2 удаа, Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн салбар хорооны Ерөнхий хэсэг салбарын хэсгүүд, дэд хэсгүүд, болон бусад салбарын хороодтой нийтдээ 21 удаа хуралдаж тодорхой шийдэлд хүрсэн болно. Мөн Байгалийн ухааны хэсэг 3 удаа, Нийгмийн ухааны хэсэг 6 удаа, Хүмүүнлэгийн ухааны хэсэг 5 удаа тус тус хуралдсан байна. Бизнесийн салбар хороо 2 удаа, Хэрэглээний шинжлэх ухааны салбар хороо 5 удаа, Хуулийн салбар хороо 2 удаа тус тус хуралдсан байна. Салбар хороод, салбарын хэсгүүд ажлын тайлангуудаа 12 дугаар сарын 02-ны өдөр Ерөнхий хороонд ирүүлсэний үндсэн дээр Ерөнхий хороо тайлангуудын үндсэн дээр эцсийн саналыг нэгтгэн боловсруулж, 12 дугаар сарын 03-ны өдөр болсон ажлын хэсгийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж:
- МУИС-ийн байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын сургуулиуд (МКС, ФЭС, ХХИС, ББС, ГГС, МХСС, НШУС, ОУХС, ГХСС, УБС) болон зарим холбогдох тэнхимүүдийг нэгтэн өөрчлөн зохион байгуулж Урлаг/ Шинжлэх ухааны факультет (Faculty of Arts and Sciences);
- Байгалийн ухааны сургуулиудын зарим тэнхим, хөтөлбөрүүд болон Мэдээлэлийн технологийн сургуулийг нэгтгэн, өөрчлөн зохион байгуулж Хэрэглээний шинжлэх ухаан, инженерийн сургууль (School of Applied Sciences and Engineering);
- Хууль зүйн сургууль болон зарим холбогдох тэнхимийг нэгтгэн, өөрчлөн зохион байгуулж Хуулийн сургууль (Law School);
- Эдийн засгийн сургууль, Худалдааны сургуулийг нэгтгэн, өөрчлөн зохион байгуулж Бизнесийн сургууль (Business School);
- ОУХС-ийн олон улсын харилцааны хөтөлбөр, ЭЗС-ийн төрийн удирдлагын хөтөлбөрийн үндсэн дээр Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль (School of International Relations and Public Administration) (Хавсралт №3)
тус тус байгуулах саналыг Удирдах зөвлөлд өргөн барихаар шийдвэрлэв.
Тайлбар:
- ОУХС-ийн олон улсын харилцааны, ЭЗС-ийн төрийн захиргааны хөтөлбөрүүд нь тус бүр мэргэжлийн хөтөлбөр,
- Монгол улсын нийтийн албыг МУИС-ийн шинэлэг хөтөлбөрөөр бэлтгэгдсэн мэргэжилтэнүүдээр бэхжүүлэх;
- Бодлого боловсруулах үйл явцад МУИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны чадавхийг дайчлах;
- Бодлого боловсруулах байнгын шинжтэй тинк-танк институцийг бий болгох зэрэг зорилгын үүднээс Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийг шинээр байгуулах болсон саналыг Удирдах зөвлөлд оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.
МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн төсөл боловсруулах
ажлын хэсэг, Ерөнхий хороо
Хавсралт №1
МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдхүүн, зохион байгуулалт
Ерөнхий хороо
- А.Галтбаяр – Дарга
- Л.Мөнх-Эрдэнэ – Зохицуулагч, Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн салбар хорооны ахлагч
- Ж.Батхүү – Хэрэглээний шинжлэх ухааны салбар хорооны ахлагч
- Н.Батнасан –Бизнесийн салбар хорооны ахлагч
- Д.Солонго – Хуулийн салбар хорооны ахлагч
- Б.Очирхуяг – Сургалтын албыг өөрчлөн байгуулах салбар хорооны ахлагч
- Ч.Нарантуяа – Эдийн засаг, төсөв санхүү, бүртгэлийн албыг өөрчлөн байгуулах салбар хорооны ахлагч
- М.Отгонбаяр – Ажлын албаны нарийн бичгийн дарга
- О.Мөнхбат – Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга
Гишүүд
- Г.Алтанзаяа /НББ, мэдээлэл зүйн тэнхимийн эрхлэгч/
- Ч.Алтаннар /Санхүүгийн тэнхим, дэд профессор/
- О.Алтансүх /Геоэкологи, орчин судлалын тэнхимийн эрхлэгч/
- Ц.Амартайван /ФЭС-ийн Сургалтын албаны эрхлэгч/
- Ж.Ариун /Герман судлалын тэнхим, дэд профессор/
- Ц.Баатарчулуун /Геофизикийн тэнхимийн эрхлэгч/
- Б.Батжаргал /Биохими-биоорганик химийн тэнхимийн эрхлэгч/
- В.Батмаа /Хятад судлалын тэнхимийн эрхлэгч/
- С.Баттулга /ТДС-ийн захирал/
- Ж.Баттөр /Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч/
- В.Батцэнгэл /Газар зүйн тэнхимийн эрхлэгч/
- Д.Баянжаргал /Эдийн засаг мэдээлэл-загварчлалын тэнхимийн эрхлэгч/
- Г.Баярмагнай /МКС-ийн ЭНБД/
- М.Баярпүрэв /Электроникийн тэнхим, дэд профессор/
- Д.Баярсайхан /Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч/
- М.Баярсайхан /МХСС-ийн захирал/
- Б.Баяртогтох /ББС-ийн захирал/
- Ч.Болдбаатар /Ардын урлаг судлалын тэнхимийн эрхлэгч/
- Б.Болдгив /Экологийн тэнхимийн эрхлэгч/
- С.Боловсон /Бизнес эрх зүйн тэнхим, ахлах багш/
- Д.Бум-Очир /Нийгэм соёлын антропологийн тэнхимийн эрхлэгч/
- Л.Бурмаа /Худалдаа маркетингийн тэнхим, ахлах багш/
- Б.Бямбажав /Холбооны технологийн тэнхим, дэд профессор/
- Р.Галбадрах /Ерөнхий физикийн тэнхим, профессор/
- Г.Галбаяр /Утга зохиол судлалын тэнхим, дэд профессор/
- Ц.Ганболд /Улс төр судлалын тэнхим, профессор/
- Ч.Ганзориг /Хими технологийн тэнхим, профессор/
- Т.Ган-Эрдэнэ /Оюутны холбооны тэргүүлэгч/
- Д.Даваасамбуу /Олон улсын эдийн засгийн харилцааны тэнхим, зөвлөх профессор/
- Ц.Даржаа /Ерөнхий аналитик химийн тэнхимийн эрхлэгч/
- Р.Дарьхүү /Философийн тэнхимийн эрхлэгч/
- Л.Дашням /МУИСОХ, Оюутан конгрессийн тэргүүн/
- П.Дэлгэржаргал /Түүхийн тэнхимийн эрхлэгч/
- М.Должин /Худалдааны сургуулийн захирал/
- Ч.Лодойравсал /МТС-ийн захирал/
- М.Мэнд-Амар /Хэрэглээний математикийн тэнхим, дэд профессор/
- Л.Мөнх-Очир /Нягтлан бодох бүртгэлийн тэнхим, дэд профессор/
- Д.Мөнхтөр /Хамт олны зөвлөлийн дарга/
- Б.Мөнхцэцэг /Химийн тэнхим, дэд профессор УБС/
- П.Мягмарцэрэн /Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын тэнхим, дэд профессор/
- Н.Нансалмаа /Слав судлалын тэнхимийн эрхлэгч/
- Ш.Нямбаа /MKC-ийн захирал/
- Б.Отгонтөгс /ЭЗС-ийн захирал/
- В.Оюумаа /Олон улсын эрх зүйн тэнхимийн эрхлэгч/
- Д.Оюунсүрэн /Олон улсын харилцааны тэнхим, багш/
- Н.Оюун-Эрдэнэ /Компьютер мэдээллийн технологийн тэнхим, профессор/
- Д.Рэнцэнмядаг /Органик химийн тэнхимийн эрхлэгч/
- Н.Төвжаргал /Хэрэглээний физикийн тэнхимийн эрхлэгч/
- С.Төмөрбат /Математикийн тэнхимийн эрхлэгч/
- Б.Түвшинтөгс /Эдийн засгийн ухааны тэнхим, дэд профессор/
- Ч.Ундрам /Менежментийн тэнхим, профессор/
- Н.Ууганбаатар /Математик, загварчлалын тэнхим, дэд профессор/
- Д.Хасбаатар /ХХИС-ийн захирал/
- Г.Цагаач /БСА-ы дарга/
- С.Чулуунцэцэг /Хамт олны зөвлөлийн тэргүүлэгч гишүүн/
- П.Энхбаяр /Биофизик, биоинформатикийн тэнхимийн эрхлэгч/
- Д.Эрдэнэбаатар /Археологийн тэнхимийн эрхлэгч/
- Б.Эрдэнэбат /Санхүүгийн тэнхим, профессор/
Нэг. Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн салбар хороо
Гишүүд
- Л.Мөнх-Эрдэнэ /Дэд захирал, салбар хорооны ахлагч/
- Ц.Амартайван /ФЭС-ийн Сургалтын албаны эрхлэгч/
- О.Алтансүх /Геоэкологи, орчин судлалын тэнхимийн эрхлэгч/
- Ж.Ариун /Герман судлалын тэнхим, дэд профессор/
- Ц.Баатарчулуун /Геофизикийн тэнхимийн эрхлэгч/
- Б.Батжаргал /Биохими-биоорганик химийн тэнхимийн эрхлэгч/
- В.Батмаа /Хятад судлалын тэнхимийн эрхлэгч/
- С.Баттулга /ТДС-ийн захирал/
- Ж.Баттөр /Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч/
- В.Батцэнгэл /Газар зүйн тэнхимийн эрхлэгч/
- Г.Баярмагнай /МКС-ийн ЭНБД/
- М.Баярсайхан /МХСС-ийн захирал/
- Б.Баяртогтох /ББС-ийн захирал/
- Ч.Болдбаатар /Ардын урлаг судлалын тэнхимийн эрхлэгч/
- Б.Болдгив /Экологийн тэнхимийн эрхлэгч/
- Д.Бум-Очир /Нийгэм соёлын антропологийн тэнхимийн эрхлэгч/
- Р.Галбадрах /Ерөнхий физикийн тэнхим, профессор/
- Г.Галбаяр /Утга зохиол судлалын тэнхим, дэд профессор/
- Ц.Ганболд /Улс төр судлалын тэнхим, профессор/
- Д.Даваасамбуу /Олон улсын эдийн засгийн харилцааны тэнхим, зөвлөх профессор/
- Ц.Даржаа /Ерөнхий аналитик химийн тэнхимийн эрхлэгч/
- Р.Дарьхүү /Философийн тэнхимийн эрхлэгч/
- Л.Дашням /МУИСОХ, Оюутан конгрессийн тэргүүн/
- П.Дэлгэржаргал /Түүхийн тэнхимийн эрхлэгч/
- О.Мөнхбат /УЗ-ийн нарийн бичгийн дарга/
- П.Мягмарцэрэн /Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын тэнхим, дэд профессор/
- Н.Нансалмаа /Слав судлалын тэнхимийн эрхлэгч/
- В.Оюумаа /Олон улсын эрх зүйн тэнхимийн эрхлэгч/
- Д.Оюунсүрэн /Олон улсын харилцааны тэнхим, багш/
- Д.Рэнцэнмядаг /Органик химийн тэнхимийн эрхлэгч/
- Д.Солонго /ХЗС-ийн захирал/
- С.Төмөрбат /Математикийн тэнхимийн эрхлэгч/
- Б.Түвшинтөгс /Эдийн засгийн ухааны тэнхим, дэд профессор/
- Д.Эрдэнэбаатар /Археологийн тэнхимийн эрхлэгч/
Ерөнхий хэсэг
- Л.Мөнх-Эрдэнэ /Дэд захирал, ахлагч/
- Ц.Баатарчулуун /Геофизикийн тэнхимийн эрхлэгч
- Ц.Амартайван /ФЭС-ийн Сургалтын албаны эрхлэгч
- С.Баттулга /ТДС-ийн захирал/
- В.Батцэнгэл /Газар зүйн тэнхимийн эрхлэгч/
- Г.Баярмагнай /МКС-ийн ЭНБД/
- М.Баярсайхан /МХСС-ийн захирал/
- Б.Баяртогтох /ББС-ийн захирал/
- Б.Болдгив /Экологийн тэнхимийн эрхлэгч/
- Д.Даваасамбуу /Олон улсын эдийн засгийн харилцааны тэнхим, зөвлөх профессор/
- П.Дэлгэржаргал /Түүхийн тэнхимийн эрхлэгч/
- О.Мөнхбат /УЗ-ийн нарийн бичгийн дарга/
- Д.Рэнцэнмядаг /Органик химийн тэнхимийн эрхлэгч/
- Б.Түвшинтөгс /Эдийн засгийн ухааны тэнхим, дэд профессор/
Байгалийн ухааны хэсэг
- Б.Баяртогтох /Ахлагч, ББС-ийн захирал/
- О.Алтансүх /Геоэкологи, орчин судлалын тэнхимийн эрхлэгч/
- Ц.Амартайван /ФЭС-ийн Сургалтын албаны эрхлэгч/
- Б.Батжаргал /Биохими-биоорганик химийн тэнхимийн эрхлэгч/
- В.Батцэнгэл /Газар зүйн тэнхимийн эрхлэгч/
- Г.Баярмагнай /МКС-ийн ЭНБД/
- Б.Болдгив /Экологийн тэнхимийн эрхлэгч/
- Р.Галбадрах /Ерөнхий физикийн тэнхим, профессор/
- Ц.Даржаа /Ерөнхий аналитик химийн тэнхимийн эрхлэгч/
- П.Мягмарцэрэн /Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын тэнхим, дэд профессор/
- Д.Рэнцэнмядаг /Органик химийн тэнхимийн эрхлэгч/
- С.Төмөрбат /Математикийн тэнхимийн эрхлэгч/
Нийгмийн ухааны хэсэг
- О. Мөнхбат /Ахлагч, Социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч/
- Ж.Баттөр /Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч/
- Д.Бум-Очир /Нийгэм соёлын антропологийн тэнхимийн эрхлэгч/
- Ц.Ганболд /Улс төр судлалын тэнхим, профессор/
- Д.Даваасамбуу /Олон улсын эдийн засгийн харилцааны тэнхим, зөвлөх профессор/
- В.Оюумаа /Олон улсын эрх зүйн тэнхимийн эрхлэгч/
- Д.Оюунсүрэн /Олон улсын харилцааны тэнхим, багш/
- Д.Солонго /ХЗС-ийн захирал/
- Б.Түвшинтөгс /Эдийн засгийн ухааны тэнхим, дэд профессор/
- Д.Эрдэнэбаатар /Археологийн тэнхимийн эрхлэгч/
Хүмүүнлэгийн ухааны хэсэг
- П. Дэлгэржаргал /Ахлагч, Түүхийн тэнхимийн эрхлэгч/
- Ж. Ариун /Герман судлалын тэнхим, дэд профессор/
- В. Батмаа /Хятад судлалын тэнхимийн эрхлэгч/
- С.Баттулга /ТДС-ийн захирал/
- М. Баярсайхан /МХСС-ийн захирал/
- Ч. Болдбаатар /Ардын урлаг судлалын тэнхимийн эрхлэгч/
- Г. Галбаяр /Утга зохиол судлалын тэнхим/
- Р. Дарьхүү /Философийн тэнхимийн эрхлэгч/
- Н. Нансалмаа /Слав хэлний тэнхимийн эрхлэгч/
Хоёр. Хэрэглээний шинжлэх ухааны салбар хороо
- Ж.Батхүү /Дэд захирал, салбар хорооны ахлагч/
- О.Алтансүх /Геоэкологи, орчин судлалын тэнхимийн эрхлэгч/
- Ц.Баатарчулуун /Геофизикийн тэнхимийн эрхлэгч/
- М.Баярпүрэв /Электроникийн тэнхим, дэд профессор/
- Б.Бямбажав /Холбооны технологийн тэнхим, дэд профессор/
- Ч.Ганзориг /Хими технологийн тэнхим, профессор/
- Ч.Лодойравсал /МТС-ийн захирал/
- М.Мэнд-Амар /Хэрэглээний математикийн тэнхим, дэд профессор/
- Л.Мөнхцэцэг /Органик химийн тэнхим, дэд профессор/
- Ш.Нямбаа /MKC-ийн захирал/
- Б.Очирхуяг /Сургалт эрхэлсэн дэд захирал/
- Д.Оюун-Эрдэнэ /Компьютер мэдээллийн технологийн тэнхим, профессор/
- И.Төвжаргал /Хэрэглээний физикийн тэнхимийн эрхлэгч/
- Н.Ууганбаатар /Математик, загварчлалын тэнхим, дэд профессор/
- Д.Хасбаатар /ХХИС-ийн захирал/
- П.Энхбаяр /Биофизик, биоинформатикийн тэнхимийн эрхлэгч/
Гурав. Бизнесийн салбар хороо
- Н.Батнасан – Ахлагч /Маркетинг, олон улсын худалдааны тэнхимийн профессор/
- Г.Алтанзаяа /НББ, мэдээлэл зүйн тэнхимийн эрхлэгч/
- Ч.Алтаннар /Санхүүгийн тэнхим, дэд профессор/
- Д.Баянжаргал /Эдийн засаг мэдээлэл-загварчлалын тэнхимийн эрхлэгч/
- Л.Бурмаа /Худалдаа маркетингийн тэнхим, ахлах багш/
- П.Мягмарцэрэн /Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын тэнхим, дэд профессор/
- М.Должин /ХС-ийн захирал/
- Б.Отгонтөгс /ЭЗС-ийн ЭНБД/
- Б.Түвшинтөгс /Эдийн засгийн ухааны тэнхим, дэд профессор/
- Ч.Ундрам /Менежментийн тэнхим, профессор/
- Б.Эрдэнэбат /Санхүүгийн тэнхим, профессор/
Дөрөв. Хуулийн салбар хороо
- Д. Солонго /Ахлагч, ХЗС-ийн захирал/
- Д. Баярсайхан /Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч/
- С. Боловсон /Бизнес эрх зүйн тэнхим, ахлах багш/
Тав. Сургалтын албыг өөрчлөн байгуулах салбар хороо
- Б.Очирхуяг /Ахлагч, Сургалт эрхэлсэн дэд захирал/
- С.Баттулга /ТДС-ийн захирал/
- Т.Ган-Эрдэнэ /МУИСОХ, Оюутан конгрессийн тэргүүлэгч гишүүн/
- Б.Отгонтөгс /ЭЗС-ийн захирал/
- Д.Рэнцэнмядаг /Органик химийн тэнхимийн эрхлэгч/
- Г.Цагаач /БСА-ны дарга/
Зургаа. Эдийн засаг, төсөв санхүү, бүртгэлийн албыг өөрчлөн байгуулах салбар хороо
- Ч.Нарантуяа / Дэд захирал, салбар хорооны ахлагч/
- Л.Мөнх-Очир /Нягтлан бодох бүртгэлийн тэнхим, дэд профессор/
- Д.Мөнхтөр /Хамт олны зөвлөлийн дарга/
- Б.Сайнжаргал /НББ тэнхим, зөвлөх профессор/
- Н.Сонинтамир /Менежментийн тэнхимийн эрхлэгч/
Долоо. Ажлын алба
- М.Отгонбаяр /Ахлагч, ЗХШҮА-ы дарга/
- С.Болормаа /Иргэний эрх зүйн тэнхим, ахлах багш/
- С.Чулуунцэцэг /Хамт олны зөвлөлийн тэргүүлэгч гишүүн/
- А.Эрдэнэцогт /Төр, захиргааны эрх зүйн тэнхимийн эрхлэгч/
Хавсралт №2
МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын удирдамж
Зорилго:
МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаас “МУИС-ийн одоогийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, байгаль нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлийн, хуулийн чиглэлийн, бизнесийн чиглэлийн, хэрэглээний шинжлэх ухааны чиглэлийн нэгж бүтэцтэй байх нь зүйтэй” гэж тогтоосны дагуу МУИС-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн төсөл боловсруулах, бэлтгэл ажлыг хангахад энэхүү удирдамжийг мөрдлөг болгоно.
2. Зохион байгуулалт
- МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлыг ерөнхий хороо, салбар хороод гүйцэтгэнэ.
- Ерөнхий хороо (дарга А.Галтбаяр) нь МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлыг удирдан, зохион байгуулж Удирдах Зөвлөлийн өмнө тайлагнана.
- Ерөнхий хoрoo МУИС-ийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох үйл ажиллaгааны ерөнхий төлөвлөгөөг боловсруулж ажиллана.
- Ерөнхий хорооны зохицуулагч (Л.Мөнх-Эрдэнэ) ерөнхий төлөвлөгөөний дагуу салбар хороодын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангаж, ажлын явц, хэрэгжилтэнд хяналт тавьж, салбар хороодын хоорондын ажлын уялдаа холбоог хангаж ажиллана.
- Ерөнхий хорооноос өгсөн удирдамжийн дагуу салбар хороод ажлын даалгаварыг гүйцэтгэж, ажлаа ерөнхий хороонд тухай бүрд тайлагнана. Салбар хорооны ажлыг салбар хорооны ахлагч удирдана.
- Аливаа шийдвэрийг зөвлөлдөх замаар гаргах бөгөөд, шаардлагатай тохиолдолд хувилбарт саналыг ерөнхий хороонд тавьж шийдвэрлүүлнэ.
- Ерөнхий, салбар хороо тус бүр нарийн бичгийн даргатай байх бөгөөд нарийн бичгийн дарга хуралдааны тэмдэглэл хөтлөж, бичиг баримтыг хариуцна. Нарийн бичгийн даргыг тухайн хорооны гишүүдээс ахлагч томилно.
- Салбар хороод ажлыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах зорилгоор дотроо хэсэг зохион байгуулж болно.
- Хороод ажил, үүргээ төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхэд шаардлагатай зохих дэмжлэг үзүүлэх үүргийг МУИС-ийн захиргаа хүлээнэ.
3. Үйл ажиллагаанд баримтлах зарчим
- Тэнхмүүдийг шинжлэх ухааны (discipline) үндсэн чиглэлүүдээр шинэчлэн байгуулна.
- Тэнхимийн бүрэлдхүүн нь профессор багш нарын мэргэжил, мэргэшил, судалгааны чиглэл, зааж болох хичээл дээр үндэслэсэн байна.
- Тэнхим байгуулах, тэнхимийн бүрэлдхүүнийг тогтоохдоо салбар хороод дэд хэсгийн саналыг авч болно.
- Шаардлагатай нөхцөлд салбар хорооны ахлагч багштай зөвлөлдөж, харьяалагдах тэнхмийг тогтооно.
4. Үр дүн, тайлагнал
- Салбар хороод ажлын тайланг 2013 оны 12 дугаар сарын 6-ны дотор ерөнхий хороонд ирүүлнэ.
- Ерөнхий хороо бүтэц, зохион байгуулалтын төслийг 2013 оны 12 дугаар сарын 15-ны дотор Удирдах зөвлөлд өргөн барина.
Хавсралт №3
МУИС-ийн факультет, салбар, сургууль, тэнхимүүд
1. Шинжлэх Ухааны Факультет/Декан
Салбар:
Хүмүүнлэгийн салбар/Дэд декан
- Философи, Шашин судлалын тэнхим
- Түүхийн тэнхим
- Монгол хэл шинжлэлийн тэнхим
- Утга зохиол, Урлаг судлалын тэнхим
- Их Британи, Америк судлалын тэнхим
- Европ судлалын тэнхим
- Зүүн Ази судлалын тэнхим
Нийгмийн ухааны салбар/Дэд декан
- Антропологи, Археологийн тэнхим
- Боловсрол, Сэтгэл судлалын тэнхим
- Сэтгүүл зүй, Хэвлэл мэдээллийн тэнхим
- Социологи, Нийгмийн ажлын тэнхим
- Улс төр судлалын/Улс төр, Олон улсын харилцааны тэнхим
- Эдийн засаг, Статистикийн тэнхим
Байгалийн ухааны салбар/Дэд декан
- Математикийн тэнхим
- Физикийн тэнхим
- Биологийн тэнхим
- Химийн тэнхим
- Газар зүйн тэнхим
- Геологи, геофизикийн тэнхим
2. Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль/Декан
- Хэрэглээний математикийн тэнхим
- Электроник, Холбооны инженерчлэлийн тэнхим
- Компьютер, Мэдээлэл зүйн тэнхим
- Хүрээлэн буй орчин судлал, Химийн инженерчлэлийн тэнхим
3. Бизнесийн сургууль/Декан
4. Хуулийн сургууль/Декан
5. Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль/Декан
(Удирдах зөвлөлд санал оруулах)
Faculty, Divisions, Schools and Departments of NUM
1. Faculty of Arts and Sciences/Dean
Divisions:
Humanities/Associate Dean
- Department of Philosophy and Religious Studies
- Department of History
- Department of Linguistics
- Department of Art and Literature
- Department of British and American Studies
- Department of European Studies
- Department of East Asian Studies
Social Sciences/Associate Dean
- Department of Anthropology and Archaeology
- Department of Sociology and Social Work
- Department of Education and Psychology
- Department of Political Science/Politics and International Relations
- Department of Journalism and Media
- Department of Economics and Statistics
Natural Sciences/Associate Dean
- Department of Mathematics
- Department of Physics
- Department of Biology
- Department of Chemistry
- Department of Geography
- Department of Geology and Geophysics
2. School of Applied Sciences and Engineering/Dean
- Department of Applied Mathematics
- Department of Electronics and Communication Engineering
- Department of Information and Computer Science
- Department of Environmental Sciences and Chemical Engineering
3. Law School/Dean
4. Business School/Dean
5. School of International relations and Public Administration/Dean
(To propose to the Governing Board)