2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр МУИС-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд МУИС-ийн захирал А.Галтбаяр болон асуудал хариуцсан дэд захирал нар МУИС-ийн шинэчлэлийн үйл явц, одоо хэрэгжүүлж байгаа болон хийхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултанд хариуллаа.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Сургуулийн 2013 оны санхүүгийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэн зөвшөөрч, МУИС-ийн 2014 оны үйл ажиллагааны ерөнхий төсвийг дэмжин батлав.
Дээд боловсролын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт орохтой холбогдуулан МУИС-ийн дүрмийг хэлэлцэж батлах асуудлыг хойшлуулж, холбогдох хуульд нийцүүлэн дахин шинэчлэн боловсруулж, 2014 оны 9 дүгээр сарын 20-ны дотор Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулахыг захирал А.Галтбаярт үүрэг болголоо.
Удирдах зөвлөлийн зарим гишүүн тэтгэвэрт гарах болсон, албан тушаалд томилогдсон болон сургууль төгсөхтэй холбогдуулан Удирдах зөвлөлийн гишүүдийн нөхөн сонгууль явуулах ажлыг зохион байгуулахыг МУИС-ийн удирдлагад үүрэг болголоо.
МУИС-ийн Удирдах зөвлөл