МУИС-ийн Бизнесийн Сургууль нь Английн Манчестер хотод байрладаг NCC Education боловсролын байгууллагатай хамтран олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрийн International Foundation Year буюу Бизнесийн удирдлагын бакалаврын олон улсын бэлтгэл хөтөлбөр өвлийн элсэлтээ авч байна.
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ: International Foundation Year буюу Бизнесийн удирдлагын олон улсын бэлтгэл хөтөлбөр нь Их Британи, АНУ, Австралийн их сургуулиудын бакалаврын хөтөлбөрийн бэлтгэл хөтөлбөр юм. Тус хөтөлбөрт суралцсанаар оюутан англи хэлээр суралцах, өөр соёлд дасан зохицох, өндөр ачаалалтай суралцах зэрэг бэрхшээлүүдийг шийдэхэд туслах мэдлэг, ур чадваруудыг олж авч, гадаадын бакалаврын хөтөлбөрт суралцахад бэлтгэгддэг.
СУРАЛЦАХ ХУГАЦАА: Монголдоо 1 жил
СУДЛАХ ХИЧЭЭЛҮҮД:
- Дунд түвшний англи хэл (Developing English Language Skills)
- Ахисан түвшний англи хэл (Advanced English Language Skills)
- Их сургуулийн сургалтанд зориулсан англи хэл (English for Academic Purposes)
- Математик I (Foundation Mathematics)
- Соёл судлал (Culture Studies)
- Суралцах ба харилцааны ур чадвар (Study and Communication Skills)
- Бизнесийн үндэс (Introduction to Business)
- Нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн үндэс (Introduction to Accounting and Economics)
ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРАЛЦАХ СУРГУУЛИУД
Энэхүү хөтөлбөрийг төгсөгч нь МУИС-ийн Бизнесийн сургуулийн ЭнСиСи Хөтөлбөрийн дараагийн шатны хөтөлбөрт элсэх, эсвэл NCC Education Ltd байгууллагын үргэлжлүүлэн суралцах сургуулиудын жагсаалтад багтсан Их Британи, АНУ, Австралийн нэр хүндтэй 50 орчим их сургуульд бакалаврын хөтөлбөрт элсэн суралцах боломжтой (IELTS-ын 4.5-аас дээш оноо шаардагдана). Элсэн суралцах боломжтой их сургуулиуд:
ЭЛСЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД
- ЕБС-ийг амжилттай төгссөн байх (элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх)
- IELTS-ын 4.5-аас доошгүй оноотой байх, эсвэл ЭнСиСи Хөтөлбөрийн англи хэлний Standard English Placement Test-ийн шаардагдах оноо авсан байх
ЭЛСЭЛТ 2013 ОНЫ 2 САРЫН 10-19-НЫ ӨДРҮҮДЭД ЯВАГДАНА.
БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ: МУИС-ийн Бизнесийн Сургууль, 216 тоот, Менежментийн тэнхим, Утас/Факс: 77307730-4120, 351940, Цахим хаяг: www.ncc.ses.edu.mn