Төсөл хэрэгжүүлэх саналын урилга

Share Button

muis-logo-bl1МУИС судалгаа, ахисан түвшний сургалтынхаа өнөөгийн байдалд цогц үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээгээ шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахын тулд доорхи төслүүдийг нээлттэй зарлаж байна.

Профессор, багш, судлаач та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Төсөл хэрэгжүүлэх саналаа 2014 оны 3 сарын 3 -ний дотор багтаан доорхи хаягаар ирүүлнэ үү.

МУИС-ийн хичээлийн I байр, 213 тоот өрөө. Утас:77307730/1138, 1121/,   Гар утас: 99857713, 99096964

                                Цахим шуудангийн хаяг: research@num.edu.mn

А.МУИС-ийн судалгааны өнөөгийн байдалд цогц үнэлгээ хийх, судалгааны чадавхи, үр ашгийг дээшлүүлэх арга замыг тодорхойлох

А төслийн захиалгын шаардлага

ТӨСЛИЙН НЭР

МУИС-ийн судалгааны өнөөгийн байдалд цогц үнэлгээ хийх, судалгааны чадавхи, үр ашгийг дээшлүүлэх арга замыг тодорхойлох

ЗАХИАЛАГЧ Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, МУИС
ТӨСЛИЙН УДИРДАГЧ

МУИС-ийн судалгааны өнөөгийн түвшин, нөхцөл байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээ өгч, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж боловсруулах мэдлэг, чадвар, туршлага бүхий судлаач байх

ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИД

Байгаль, нийгэм, хүмүүнлэг, менежментийн салбарын тэргүүлэх судлаачид байх

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ

МУИС олон улсын жишигт нийцсэн, үндэсний загвар судалгааны их сургууль болох зорилт тавин ажиллаж байна. Үүнтэй уялдуулан судалгааныхаа өнөөгийн байдлыг үнэлэх, байгаа нөөцдөө үр ашигтай менежмент хийх, судалгааны чадавхиа сайжруулах, түүнээс олох орлогоо нэмэгдүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахын зэрэгцээ олон улсын хэмжээнд өрсөлдөж чадахуйц шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээ тодотгох шаардлага тулгарч байна.

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙХ АЖИЛ, ХҮЛЭЭГДЭХ ҮР ДҮН
  • МУИС-ийн судалгааны түвшин, бүтэц, хүний болон материаллаг нөөц, тэргүүлэх чиглэл, санхүүжилтийн өнөөгийн байдал зэрэгт цогц үнэлгээ хийх
  • Эн тэргүүнд шийдвэрлэвэл зохих гол асуудлыг тогтоох
  • Судалгааны тэргүүлэх болон шинээр үүсгэн хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох
  • Дотоод, гадаад нөөц бололцоог бүрэн дүүрэн дайчлахуйц, салбар дундын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжсэн, уян хатан, олон улсын жишигт нийцсэн, өрсөлдөх чадвар бүхий судалгааны бүтцийн хувилбарыг тогтоох
ТӨСЛИЙН ТӨСӨВ

5 сая төгрөг

Б.Ахисан түвшний сургалтанд үнэлгээ өгч, чанар, үр ашгийг нь дээшлүүлэх арга замыг тодорхойлох

Б төслийн захиалгын шаардлага

ТӨСЛИЙН НЭР Ахисан түвшний сургалтанд үнэлгээ өгч, чанар, үр ашгийг нь дээшлүүлэх арга замыг тодорхойлох
ЗАХИАЛАГЧ Төгсөлтийн дараах сургууль, МУИС
ТӨСЛИЙН УДИРДАГЧ МУИС-ийн Ахисан түвшний сургалтын өнөөгийн байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээ өгч, цаашид авах арга хэмжээг тодорхойлох мэдлэг, чадвар, туршлага бүхий судлаач байх
ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИД Менежментийн салбарын тэргүүлэх судлаачид байх
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ

МУИС олон улсын жишигт нийцсэн, үндэсний загвар судалгааны Их Сургууль болох зорилт тавин ажиллаж буйтай холбогдуулан Төгсөлтийн дараах Сургуулийн сургалтын чанарыг ахиулах, зэрэг хамгаалах үйл ажиллагааг боловсронгүй болгох, олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц чадвар бүхий залуу судлаачдыг бэлтгэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа нь энэ судалгааны төслийг хэрэгжүүлэх үндэс болно.

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙХ АЖИЛ, ХҮЛЭЭГДЭХ ҮР ДҮН
  • МУИС-ийг төгсөлтийн дараах сургалтын өнөөгийн түвшинд цогц үнэлэлт дүгнэлт өгөх,
  • ТДС-ийн хамгийн оновчтой, үр ашиг бүхий бүтцийг тодорхойлох,
  • ТДС-ийн дүрэм журамд санал оруулах.
ТӨСЛИЙН ТӨСӨВ 5 сая төгрөг
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар