МУИС-ын оюутнуудад Өмнөд Америкийн бизнесийн 10-аар чуулга уулзалтанд оролцох боломж нээгдлээ

Share Button

muis-logo-bl12014 оны 8 сарын 7-9-ний хооронд Өмнөд Америкийн бизнесийн чуулга уулзалтыг зохион байгуулах бөгөөд энэ уулзалтанд дэлхийн 100 их сургуулийн оюутнууд, бизнесийн салбарт амжилт олсон 40 бизнес эрхлэгчид оролцоно.

Бүртгэлийн хугацаа 2014 оны 5 сарын 4 хүртэл үргэлжилнэ.

Оюутнууд энэ удаагийн сэдэв болох “Хамтын ажиллагааны эрин үе” сэдвээр эссэ бичиж, илгээх ба профессор, сэтгүүлч, бизнес эрхлэгчдийн баг эссэг шалгаруулж, энэ уулзалтанд оролцох эрхийг өгнө. Уг чуулга уулзалтанд  оролцогчид улс төр, бизнес, эдийн засаг, шинжлэх ухааны гээд салбар бүрийн мэдлэгээсээ хуваалцах бөгөөд оюутнууд хувь хүн болон эзэмшиж буй ажил мэргэжлээрээ хөгжих боломжтой.

Уг чуулга уулзалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.sabf.org.ar вэбсайт руу ороорой.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар