МУИС-ийн өвлийн ээлжийн магистр, докторын төгсөлтийн баяр Монгол улсын их сургуулийн Эрдмийн танхимд боллоо. 2013-2014 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлтөөр 2 доктор, 141 магистр оюутан амжилттай төгсөж байна. 21 дахь удаагийн энэхүү төгсөлтийн ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн захирал А.Галтбаяр, Төгсөлтийн дараах сургуулийн захирал Б.Отгонтөгс нар болон сургуулийн удирдлагууд оролцож төгсөгчидөд диплом гардуулан өглөө.
Монгол Улсын их Сургуулийг амжилттай төгссөн төгсөгчид та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэхийн сацуу цаашид үргэлжлүүлэн суралцахад та бүхний өмнө манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно” хэмээн ТДС-ийн захирал Б.Отгонтөгс төгсөгчдөдөө хандан хэлж, эрдмийн ажилд нь амжилт хүслээ.
Нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, цаашдын эрдмийн их ажилд нь амжилт хүсье.