Монтаж болон төв сүлжээнд агаараар холбох шийдлийг МТА-ныхан амжилттай гүйцэтгэснээр МУИС-ийн компьютерын дотоод сүлжээнд Байгаль-Эх лицей сургууль нэгдлээ. Ингэснээр тус сургууль 81-ээр эхэлсэн 10 гаруй дотуур утас, 50 орчим компьютер холбогддог өөрийн гэсэн сүлжээтэй болсон байна. Мөн Байгаль-Эх лицей сургуулийн орчинд wireless буюу утасгүй сүлжээгээр зөөврийн болон халаасны компьютер интернэтэд холбогдох боломжтой болсноор сурагчдад мэдээллийн олон эх сурвалжаас мэдлэг чадвараа ахиулах таатай нөхцөл бүрджээ. Энэ мэтчилэн хамгийн хямд зардлаар шинэлэг технологийг шуурхай нэвтрүүлэх МТА-ны харилцаа холбооны чиглэлд барьж байгаа бодлогын хүрээнд МУИС-д өнгөрсөн жилд 30 сая төгрөгийн хэмнэлт гаргажээ.
МУИС-ийнхэмжээн дэх нийт 330 орчим дотуур утасны нэгдсэн жагсаалтыг http://old.num.edu.mn/ хуудасны “Дотуур утас” буланд байрлуулсан байна .