МУИС-ийн багш ажилчдын байрны 2013-2014 оны гэрээг доорх хуваариар хийх тул тогтоосон хугацаанд ирж гэрээгээ байгуулна уу. Гэрээ байгуулахаас өмнө Оюутны байранд суух журамтай танилцсан тухайгаа тэмдэглэлийг тус тусын байрны ахлагч нараасаа авах ба Оюутны байр хариуцсан нягтлан бодогчоос төлбөрийн өргүй гэсэн мэдээллүүдийг авчирч өгнө үү.
- МУИС. Оюутны I байр-2014 оны 03-р сарын 26-нд 15,00-18,00 цаг
- МУИС. Оюутны 2 байр-2014 оны 03-р сарын 27-нд 15,00-18,00 цаг
Жич: Тогтоосон хугацаанд гэрээгээ хийхгүй бол дахин өдөр товлохгүйг анхаарна уу.
Цаашид Багш, ажилтныг оюутны байранд түр хугацаагаар суулгах тухай 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 578 тоот Захирлын тушаалаар баталсан журмын дагуу байрны гэрээ сунгах ажлыг зохион байгуулна
Хаяг: МУИС. I байр 2 давхар,212 тоот
Хангамж Үйлчилгээний хэлтэс