ҮОХХСБ орон тооны бус байнгын комисс томилогдлоо

Share Button

tushaal 2 Үйлдвэрлэлийн ослын акт тогтоох  комисс нь ТДС-ийн нэг ажилтаны дээрээс дүүжин тааз унасан болон ажлын цагаар хичээлийн хоёр байрны хооронд явах замдаа нэг багш хөлөө гэмтээсэн мэдээллийг авч шуурхай ажиллаж нэр бүхий багш, ажилтан хоёр хүний үйлдвэрлэлийн ослын талаархи гомдол,  хүсэлтийг хүлээн авч үзэн, үйлдвэрлэлийн ослын актыг осолд  өртсөн хүн бүрээр тогтоож, СБД-ийн МХГ-т магадлан шалгаж баталгаажуулахаар холбогдох баримт материалыг бүрдүүлэн  хүргүүллээ.  Комиссын гишүүд үйлдвэрлэлийн осолд хүргэсэн шалтгааныг арилгах арга хэмжээг ХҮХ-тэй хамтран зохион байгуулж сургалтын нэгдсэн албаны мэргэжилтнүүдийн өрөөг дахин засварлан ажил хэвийн явагдах нөхцөл бололцоог хангалаа.

Цаашид нийт ажилтны дунд Үйлдвэрлэлийн ослын талаар сурталчилгааны болон сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ажил олгогчид зөвлөмж өгөхөөр холбогдох байгууллагатай нь хамтран ажиллах чиглэлийг баримтлан ажиллаж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар