МУИС нь долоо хоног бүрийн лхагва гарагт багш, ажилтан албан хаагчдын дунд тодорхой сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлдэг билээ. Улмаар өнөөдөр Монгол Улсын Их Сургууль, ХБНГУ-ын Халлегийн Их Сургууль, БНСУ-ын Ханбатын Их Сургууль хамтран Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD)-ны дэмжлэгтэйгээр хэрэгждэг “Dialogue on Innovative Higher Education Strategies” (DIES) хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн судалгааны орчныг сайжруулахтай холбоотойгоор хэрэгжих “Research and Technology Transfer – Building up a Technology Transfer Centre at National University of Mongolia” сэдэвт хамтарсан төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг хийсэн юм.
Уг төслийн гол зорилго нь оролцогч их сургуулиудын судалгааны дэд бүтцийг чадавхижуулж мэдлэгийн нөөц болон өмчийн эрхийн тогтвортой байдлыг технологи дамжуулах төвүүдийн оролцоотойгоор бий болгох бөгөөд дараах 4 дэд зорилтын хүрээнд үйл ажиллагаа нь явагдах зорилттой юм.
Хэлэлцүүлгээр багш ажилчид МУИС-ийн судалгааны орчныг сайжруулах төсөлтэй танилцахын сацуу санал бодлоо хуваалцаж асуулт асууж, хариулт авч нээлттэй ярилцаж төсөл хэрэгжих явцад ямар үр дүнд хүрч чадах, төслийн хамрагдах хүрээ, үр өгөөжийн талаар мэдээлэлтэй болж чадлаа.