JICA-ын ерөнхийлөгч ноён ТАНАКА Акихико МУИС-д айлчилж, лекц уншлаа

Share Button

ЖАИКА-ын ерөнхийлөгч ноён Танака Акихико 2014 оны 4 сарын 15-ны өдөр МУИС-д  айлчилж, захирал Др.А.Галтбаяр болон Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөртэй уулзалт хийн, МУИС-ийн дугуй зааланд “Монгол улсын хөгжлийн хурдасгуур- дээд боловсролын гүйцэтгэх үүрэг ба түүний боломж” сэдвээр лекц уншлаа. Уг лекцинд төрийн төлөөлөл, МУИС-ийн захирал, багш, ажилтан, оюутнууд болон энэ лекцийг сонирхсон хүмүүс хүрэлцэн ирсэн юм.

p2

Их дээд сургууль нь нийгмийн боловсон хүчнийг бэлтгэн, хүмүүст боловсрол олгож, судалгааны ажлаар улс орноо хөгжүүлэхэд өндөр үүрэг гүйцэтгэдэг. Эдийн засгийн хөгжил болон даяаршлыг дагаж нийгэм, аж үйлдвэрийн салбарт шаардагдаж буй боловсон хүчин, судалгаа нь хувьсаж буй энэ үед нийгмийн өөрчлөлтөнд уян хатнаар хандах хэрэгцээ шаардлага гарч байна. Эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа Монгол орны хувьд дунд орлоготой орны урхинд уналгүй, олон талт аж үйлдвэрийг дэмжихийн тулд технологийн салбарыг хөгжүүлж ажиллах хэрэгтэй. Уг лекцээр “Аж үйлдвэр-Академийн кластр”- гэх мэт асуудлаар улс орны хөгжилд их дээд сургууль ямар үүрэг гүйцэтгэж буй талаар өгүүлсэн юм.

p1

p3

p4

p5

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар