МонголУлсын Их Сургууль,ХБНГУ-ын Халлегийн Их Сургууль, БНСУ-ын Ханбатын Их Сургууль хамтран Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD)-ны дэмжлэгтэйгээр хэрэгждэг “Dialogue on Innovative Higher Education Strategies” (DIES) хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн судалгааны орчныг сайжруулахтай холбоотойгоор хэрэгжих “Research and Technology Transfer – Building up a Technology Transfer Centre at National University of Mongolia” сэдэвт хамтарсан төслийн нээлтийн уулзалт болж өнгөрлөө. Уулзалтын үеэр төлөөлөгч нар сургуулийнхаа танилцуулгыг хийж танилцуулж сургууль тус бүрийн хөтөлбөр, онцлог давуу талуудыг энэ үеэр дурьдан илтгэлээ.