Голландын Гронингений их сургуулийн төлөөлөгчид сургалтын төрийн сангийн зээлээр докторын шатанд тус сургуульд суралцах талаар лекц уншлаа

Share Button

2014 оны 5 сарын 1-ний өдөр Голландын Гронингений их сургуулийн Гадаад харилцааны бодлого хариуцсан мэргэжилтэн хатагтай Шүфэй Ноестэр Као болон докторын шатанд тус сургуульд сургалтын төрийн сангийн зээлээр суралцаж байгаа ЭМШУИС-ийн оюутан В.Бямбасүрэн нар Монгол Улсын Их Сургуулийн багш оюутнуудад зориулж сургалтын төрийн сангийн зээлээр докторын сургалтанд хамрагдах боломжийн талаар мэдээлэл өгөх уулзалт зохион, лекц уншиж, оюутнуудын асуусан асуултанд хариуллаа.

ukllku;

Уг уулзалтанд оролцсон оюутнууд Голландын Гронингений их сургууль, сургуулийн түүх болон мэргэжлийн салбарынх нь тухай мэдээлэл авч, Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны Яамны сургалтын төрийн сангийн зээлд хамрагдах арга замын тухай зохих ойлголт авлаа.

 ukllku 1

2012 оны 3 сард МУИС, МУ-ын БСШУЯ-тай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулсан Гронингений их сургууль нь 1614 онд байгуулагдсан, дэлхийн 100 шилдэг их сургуулийн нэг бөгөөд Голландын тэргүүлэх их сургууль юм байна.

ukllku 2

Уг сургуульд төрийн сангийн зээлээр докторын сургалтанд суралцах талаар дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Хэлтсээс удахгүй веб сайтаар өгөх болно.

ГХХАХ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар