МУИС-ийн ШУС-ийн Улс төр судлалын салбарын оюутан Я.Цэцэнзаяа АНУ-д хуралд оролцох, сургалтанд хамрагдах эрхийн бичгээр шагнагдав

Share Button

НАМЗХ, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимээс хамтран зохион байгуулсан “Залуучуудын талаар баримтлах төрийн бодлого” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлын төсгөлийн шалгаруулалт 2014 оны 05 сарын 12-нд МУИС дээр болж  ШУС-ийн Улс төр судлалын III ангийн оюутан Я.Цэцэнзаяа тэргүүн байрт шалгарч ирэх намар АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болох залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын асуудлаарх олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих мөн Стэнфордын их сургуульд богино хугацааны сургалтанд хамрагдах эрхийн бичгээр шагнагдлаа.

sdgsg.

Оюутан Я.Цэцэнзаяа  нь “Хамтран амьдрагч залуу гэр бүлд тулгамдаж буй асуудлууд: эрэл хайгуул, шийдэл” сэдвээр улс төр судлалын тэнхмийн  дэд профессор, доктор Г.Цэнд-Аюушаар удирдуулж илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

Тус эрдэм шинжилгээний хуралд 8-н их, дээд сургуулийн 21 оюутан хоёр шаттайгаар илтгэл тавьж өрсөлджээ. 2-р байранд Улс төр судлалын салбарын III ангийн оюутан Б. Батмөнх шалгарч өргөмжлөл 700.000 төгрөгөөр шагнуулсан байна.

УЛС ТӨР СУДЛАЛЫН ТЭНХИМ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар