МУИС-ийн Түүхийн тэнхимээс түүх, угсаатан судлал, археологи, олон улсын харилцаа, сурвалж судлал зэрэг чиглэлээр судалгааны ажил эрхэлдэг эрдэмтэн, судлаачдийн ажил бүтээлүүдийг танилцуулах, үр дүнг хэлэлцэх зорилготой эрдэм шинжилгээний их семинарыг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн их семинар 2014 оны 5 сарын 26-ны 15.00 цагаас Израйл улсын Иерусалимын Еврейн Их сургуулийн профессор Reuven AMITAI “Dynamic of the Mongol-Mamluk War” сэдвээр, 2014 оны 5 сарын 27-ны 16.00 цагаас Япон улсын Осака олон улсын их сургуулийн хүндэт профессор МАЦҮДА Коичи “Их Монгол улсын үедУмарт Хятадад эзэмшил олгосон тухай” сэдвээр Монгол-Японы төвийн хурлын танхимд тус тус болох тул эрдэмтэн, судлаач, оюутнууд та бүхнийг урьж байна.
Профессор Р.Амитайн бүтээл:
- Holy War and Rapprochement: Studies in the Relations between the Mamluk Sultanate and the Mongol Ilkhanate (1260-1335), Brepols, 2013.
- Mongols and Mamluks: The Mamluk-Ilkhanid War, 1260-1281, Cambridge University Press, 1995; Mongolian translation, Ulaanbaatar, 2006.
Эмхэтгэсэн:
- Islam in Europe: Case Studies, Comparisons & Overviews (with Amikam Nahmani), Jerusalem, 2007.
- Ed. The Mongols in the Islamic Lands: Studies in the History of the Ilkhanate, Variorum Collected Studies Series, Ashgate, 2007.
- Mongols, Turks and Others: Eurasian Nomads and Their Sedentary Neighbors (with Michal Biran), Leiden, 2005.
- The Mongol Empire and its Legacy (with David Morgan), Leiden, 1999.
Профессор К.Мацүдагийн бүтээл:
Эрдэм шинжилгээний өгүүлэл: “Монголчуудын хятад газрыг захирах тогтолцоо: Эзэмшил газар, иргэн олгохуй”(1978), “Юань улсын эзэмшил олгох тогтолцоо: Анси вангийн жишээгээр”(1979), “Хүлэг үгийн гэрийнхэний дорнод дахь хувь эзэмшил” (1980), “Монголын эзэнт гүрний газар нутаг дахь хүн амын тооллого” (1985), “Хэнаны Хуайбэй дэх монгол цэргийн түмтийн захиргааны тухай”(1987), “Мэлиг Төмөр ба түүний нөлөө”(1992), “Тулуйн угсааныханы Хангай дахь нутаг” (1994), “Сүн, Юань улсын арми дахь Танма цэргийн асуудал” (1996), “Юань улсын сүүл үеийн Хархорумхотын Ханкагийн перс бичээсийн тухай” (хамтын бүтээл, 1999).
Эмхэтгэсэн бүтээл: “Хятадын зам тээврийн түүх: Юань улсын үеийн зам тээвэр ба умард, өмнөдийн эдийн солилцоо” /Аүнша, 2000/, “Зүүн азийн эдийн засгийн түүхийнзаримасуудал” /Аүнша, 2000/.
МУИС-ийн Түүхийн тэнхим