Эрдэм шинжилгээ инновацийн хэлтэс, Төгсөлтийн дараах сургууль хамтран Монгол улсын төрийн болон төрийн бус өмчит их дээд сургуулиудын төлөөлөлүүд оролцсон “Судалгааны их сургууль: Ассистантшипын хэрэгцээ шаардлага, хэрэгжүүлэх боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг, семинар зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр судалгааны их сургуулийн зорилго, зорилтыг хангахад Ассистантшипын үүрэг оролцоо, ач холбогдлын асуудлаар харилцан санал солилцож улмаар Монгол улсад ассистантшипыг нутагшуулахад хамгийн нэн тэргүүний чухал асуудал нь 1) Хууль, эрх зүйн зохицуулалт 2) Улсаас санхүүжилтийн дэмжлэг авах 3) Улсаас бодлогын түвшинд дэмжлэг авах зэрэг хамгийн чухал асуудал дээр хамтран санал боловсруулж холбогдох Төрийн байгууллагад хүргэх шийдэлд хүрлээ.