2012 онд МУИС нь Нью-Иорк хотын Их сургуулийн (City University of New York) “Queens College”-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, энэ онд шинэчилсэн бөгөөд ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Гадаад хэлний төвийн хүсэлтийн дагуу 2014 оны 6 дугаар сарын 2-ноос хоёр долоо хоногийн хугацаатай англи хэлний заах арга зүйн чиглэлээр тус сургуулийн Англи хэлний институтын дэд захирал проф. Lorraine C. Smithхүрэлцэн ирж 40 цагийн сургалт амжилттай явууллаа. Сургалтанд ГХТ-ийн багш нараас гадна ИБАСТ-ийн залуу багш нар, МУИС-ийн харъяа “Байгаль Эх” лицей ахлах сургуулийн багш нар гээд нийт 50 гаруй англи хэлний багш нар хамрагдаж, сертификат гардан авлаа.
Сүүлийн 2 жилд ГХТ хэлний чадвардээр суурилсан бакалаврын түвшний мэргэжлийн бус ангийн англи хэлний хичээлийн шинэ хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү сургалт нь уг хөтөлбөрөөр хичээл заахад багш нарын өмнө тулгамдаад байгаа асуудлуудад хариу өгөх, их дээд сургуулийн түвшинд Академик англи хэлний сургалтыг хэрхэн зохион байгуулах, “Бичих, унших, харилцах дадлын хичээлийг яаж заах вэ” (How to teach Writing, Reading, Orаl Communication) түүнчлэн гадаад хүнд англи хэл заах арга зүйн орчин үеийн чиг хандлага, ололт амжилт, шинэ арга технологи, стратегийн талаар өргөн мэдлэг олгосон үр өгөөж өндөртэй болж өнгөрсөн байна.
Гадаад хэлний төв Нью-Иорк хотын Их сургуулийн (City University of New York)”Queens College”-тэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу тус сургуулийн проф. Lorraine C. Smith, Ed.D. (Associate Director, English Language Institute, Queens College) англи хэлний заах арга зүйн чиглэлээр 40 цагийн сургалт 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 10 цагт Хичээлийн II байрны 364 тоотод эхлэнэ.