МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ “БИ ИРЭЭДҮЙН ТЭРБУМТАН” ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

Share Button

МУИС-ийн Бизнесийн сургуулиас ЕБС-ийн сурагчдад зориулсан “БИ ИРЭЭДҮЙН ТЭРБУМТАН” – Хувийн санхүүгээ удирдах мэдлэг, ур чадвар олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. 2014 оны 6 сарын 23-27-ны хооронд хичээллэх сургалт элсэлтээ авч байна. Сургалтанд 30 хүүхэд бүртгэж авах тул та амжиж хүүхдээ бүртгүүлээрэй.

мөнгө

СУРГАЛТЫН ТОВЧ ТОЙМ

Зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд хэн мөнгөө зөв, үр ашигтай удирдаж чадна, тэр амжилтанд хүрдэг. Иймээс ч  “Хүн бүр захирал болох албагүй, гэхдээ хүн бүр санхүүч байх ёстой” гэсэн үг гарчээ. Учир нь олсон мөнгөө зөв зарцуулж чадахгүй бол өөрийн эрхгүй орлогогүй, хуримтлалгүй, бусдаас хараат байдалд орно. Иймээс хүүхэд бүр өнөөдрөөс эхлэн өөрт байгаа бага ч гэсэн мөнгөө зөв зарцуулж, оновчтой хуваарилж чадвал ирээдүйн элбэг хангалуун амьдралын үндэс болно.

Таны хүүхэд энэ сургалтанд хамрагдсанаар санхүү, бизнесийн анхан шатны мэдлэг болон хувийн санхүүгээ зөв удирдах чадварыг эзэмшиж,ирээдүйн тэрбумтан болох эхлэлээ тавих юм.

СУРГАЛТЫН ХУГАЦАА БОЛОН ТӨЛБӨР

Сургалт эхлэх: 2014 оны 06 сарын 23

Сургалт дуусах: 2014 оны 06 сарын 27

Хичээлийн цаг: Өдөр бүр 09.00-13.00 цагуудад

Хичээллэх газар: МУИС-ийн Бизнесийн сургуулийн 314 тоот Бизнес консалтинг төв

Сургалтын төлбөр: 1 хүүхэд – 135.000 төгрөг

СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-аас дээш насны сурагчид

СУРАЛЦАГСДЫН СУРЧ МЭДЭХ ЗҮЙЛС

  • Мөнгөний удирдлага, хөрөнгийн хуримтлалын талаар мэдлэгтэй болж,ирээдүйд болзошгүй санхүүгийн эрсдлээс хамгаалах, элбэг хангалуун амьдралыг цогцлоон бүрдүүлэхэхний  алхамаа хийнэ.
  • Ирээдүйн бизнесийн гараагаа эхлэхэд шаардлагатай анхан шатны мэдлэгийг эзэмшинэ.
  • Өрхийн төсөв зохиох, хөтлөх арга, аргачлалыг эзэмшиж, мөнгөн хөрөнгөө үр ашигтай, хэмнэлттэй, зөв зарцуулж сурна.
  • Өсвөр насныхан ба залуучуудад эдгээр мэдлэг, чадварыг эзэмшүүлснээрирээдүйн тэрбумтан болоход нь дэмжлэг үзүүлнэ.

СУРГАЛТЫН ҮНДСЭН МОДУЛИУД

Сургалт нь мөнгө ба санхүүгийн хэрэгслүүд, бизнесийн үндэс, өрхийн төсөвт хүүхдийн оролцоо, мөнгөнхөрөнгийн удирдлага гэсэн үндсэн дөрвөн модуль, цагийн менежмент, харилцааны соёл, ёсзүйн сонгон суралцах модуль, тэдгээрийн хүрээнд заагдах хичээлүүдээс бүрдэнэ.Мөн онол, дадлага хосолсон сургалтын зэрэгцээ “Бизнес аялал”-д сурагчдыг хамруулна.

БЗҮНДСЭН БОЛОН ТУСЛАХ СУРГАГЧ БАГШ

Л. Оюун, Доктор, санхүүгийн зөвлөх профессор, МУИС-ийн Бизнесийн сургууль

Д. Оюунцэцэг, Докторант, МУИС-ийн Бизнесийн сургууль

Н. Батжаргал, Докторант, МУИС-ийн Бизнесийн сургууль

М. Должин, Доктор, профессор, МУИС-ийн Бизнесийн сургууль

Г. Үүрдмандах, Докторант, МУИС-ийн Бизнесийн сургууль

ХОЛБОО БАРИХ

Г. Нарангэрэл (МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төв)

Утас: 99227130

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар