Дэлхийн Солонгос үндэстний 15-р форумд оролцохыг урьж байна

Share Button

Та бүхнийг 2014 оны 6 сарын 23, 24-ний өдрүүдэд Кориа Глобал сангаас МУИС-ийн дугуй зааланд зохион явуулах “Дэлхийн Солонгос үндэстний 15-р форум- 2014 Улаанбаатар”-т оролцохыг урьж байна. Уг форум нь анх 2000 онд Нью-Иорк хотноо зохион байгуулагдаж гараагаа эхэлснээс хойш жил бүр уламжлал болон дэлхийн нөлөө бүхий хотуудад зохион байгуулагдаж ирсэн.

Солонгос уулзалт

Энэ удаа Улаанбаатар хотод “Солонгос үндэстэн, Солонгосын хойгийн бие даасан нэгдлийн төлөөх Умард, Өмнөд Солонгосын шинэ эрин үеийг хамтдаа нээцгээе” нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа ба Солонгосын хойг дахь тогтворгүй байдлыг арилгах, Умард, Өмнөд Солонгосыг тайван замаар нэгтгэх, хамтын ажиллагаа явуулах арга зам, боломжийг эрэлхийлэх зорилготой юм.

2014 оны 6 дугаар сарын 23-ны хөтөлбөрийн тойм

10:00-12:00 Нэгдүгээр хэсэг: Чуулгын нээлт
12:00-13:00 Үдийн хоолны завсарлага
13:00-15:00 Хоёрдугаар хэсэг: Солонгосын хойг дахь хүйтэн дайны тогтолцоо, сөргөлдөөний механизм
15:00-15:15 Цайны завсарлага
15:15-17:15 Гуравдугаар хэсэг: Солонгосын хойг дахь их гүрнүүдийн бодлого ба Умард, Өмнөд Солонгосын байр суурь

2014 оны 6 дугаар сарын 24-ний хөтөлбөрийн тойм

10:00-12:00 Дөрөвдүгээр хэсэг: Солонгос үндэстний бүлэглэлийг байгуулах болон нэгдлийн тухай хэлэлцүүлэг
12:00-13:00 Үдийн хоолны завсарлага
13:00-15:00 Тавдугаар хэсэг: Солонгосын хойг, Евразийн харилцаа
15:00-15:15 Цайны завсарлага
15:15-17:15 Зургаадугаар хэсэг:

Нэгдэлд хүрэх зам: Эвлэрлийн хэлэлцээр болон Win-Win

Кориа Глобал сан нь 1999 оны 1 сарын 1-нд Солонгосын хойгт хөгжил, цэцэглэлт, энх тайвныг тогтоох, олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор Нью Иорк хотноо байгуулагдсан ашгийн төлөө бус байгууллага юм.

Энэхүү форумыг сонирхож буй хүмүүс өргөнөөр оролцоно уу. 

ГХХАА

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар