АНУ-ын Азийн сангийн боловсролын хүртээмжийг дээшлүүлэх ү й л ажиллагааны хүрээнд, Ширин Панжу Мэрали сангийн санхүүжилтээр, Зориг сантай хамтран хэрэгждэг хөтөлбөр МУИС, ШУТИС-д шинээр элссэн нийт 60 эмэгтэй оюутанд сургалтын тэтгэлэг олголоо. Сурлага сайтай ч санхүүгийн бэрхшээлийн улмаас их дээд сургуульд суралцах боломжгүй эмэгтэй оюутнуудад олгодог уг тэтгэлэг энэ жил хоёр дахиа эзэндээ хүрлээ. Дөрвөн жилийн сургалтын төлбөр, ном сурах бичгийн зардал багтсан энэхүү тэтгэлгийг МУИС-иас 28 оюутан авсан байна.
Бидний сурах хүсэл эрмэлзлэлийг улам бадрааж, ирээдүйд ихийг бүтээх урам зориг хайрласан гурван сангийн хамт олондоо баярласнаа илэрхийлэхийн хамт амжилттай суралцаж, сонгосон мэргэжлээ сайн эзэмшиж, чадварлаг мэргэжилтэн болохоо тэтгэлэг гардсан оюутнууд амлаж байв.