Хууль зүйн сургуулийн эчнээ ангийн 88 оюутан өнөөдөр буюу нэгдүгээр сарын 21-ний өдөр сургуулиа амжилттай төгсөж, дипломаа гардан авлаа.
2,5-3,5 жилийн хугацаатай суралцаж, хууль, эрх зүйн салбарт шинэхэн боловсон хүчин болон мэндэлж буй төгсөгчид маань ийнхүү эрдэмтэн багш нар, эцэг эх, гэр бүлтэйгээ төгсөлтийн баяраа хуваалцлаа. Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье!