“Русский мир” танхимын фонд шинэ номоор баяжив

Share Button

 ОУХС-ийн  “Русский мир”орос хэлний танхим номын шинэ  фондтой боллоо. Оросын ард түмний түүх, хэл, соёлыг суртчилан таниулах зорилготой  “ Русский мир” сангаас анх байгуулж өгсөн танхимдаа улс төр, соёл урлаг, шинжлэх ухааны чиглэлийн ном, сурах бичиг, толь бичиг cd, dvd бүхий 1000 орчим гарын авлага хандивласнаа энэ сарын 20-ны өдөр хүлээлгэн өглөө.

Энэ үеэр   МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, ОУХС-ийн захирал Н.Алтанцэцэг, “Русский мир” сангийн эрхлэгч Н.К. Сергейчев,  ОХУ-ын Соёл шинжлэх ухааны төвийн захирал Евгений Георгевич болон бусад албаны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, хоёр талын хамтын ажиллагаа оюутнуудын сурсан мэдснээр үнэлэгдэн, улам идэвхтэй өрнөнө гэдэгт итгэлтэй байгаагаа харилцан илэрхийллээ. “Русский мир” сангийн эрхлэгч Н.К. Сергейчев эртнээс бат бэх нөхөрлөлийн холбоотой ирсэн Монгол улсад энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буйдаа  талархалтай байгаагаа онцлоод кабинетын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Шинэ ном хэрэглэгдэхүүн нь бидэнд орос хэл, соёлыг идэвхийлэн сурч, судлах улам их урам зориг өгч байгаагаас гадна хоёр орны найрамдалт сайхан харилцааг хөгжүүлэхэд чухал дэмжлэг боллоо хэмээн багш оюутнууд  сэтгэгдэл өндөр  байлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар