МУИС-ийн нийт багш ажилтан та бүхнийг “Сургалтын журмын төсөл”-ийн нээлттэй хэлэлцүүлэгт урьж байна.
Журмыг шинэчлэх хэрэгцээ, шаардлага:
- Сургалтын нэгдсэн үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ шаардлага:
- Бакалаврын сургалтын алба, магистр докторын сургалтын алба, Авиа студи, Оюутанд үйлчлэх төвийг шинэчлэн зохион байгуулж Сургалтын нэгдсэн алба байгуулснаар бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг нэгдмэл байдлаар зохион байгуулах, академик болон оюутны үйлчилгээг нэг цогц болгох,
- Сургалтын бодлого эрх зүйн орчны өөрчлөлттэй сургалтын журмыг нийцүүлэн уялдуулах хэрэгцээ шаардлага: БШУЯ-ны баталсан “Бакалаврын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага”, “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай”, “Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам” болон МУИС-иас батлагдсан “Хөтөлбөрийн хорооны түр журам”, “Хөтөлбөрийн хорооны түр журмыг мөрдөх товч заавар”, “Бакалаврын хөтөлбөр, ерөнхий суурь хичээлийн хөтөлбөр батлах тухай”, “Магистр, докторын хөтөлбөр боловсруулах заавар” зэрэгт нийцүүлэх.
- Сургалтын бодлогод орсон өөрчлөлтийн дагуу сургалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага: Оюутан бүрэлдэхүүн сургуульд элсээд Ерөнхий суурь хичээлийг сонгон судалж улмаар ерөнхий суурийн голч оноогоор жагсаж Мэргэжлийн хөтөлбөрөө сонгох сурах, улмаар хавсрага болон хос мэргэжил эзэмших боломж бүрдсэн, чөлөөт сонголтын багц цагийг их сургуулийн хэмжээнд сонгон судлах, магистр, докторын хичээлийг дамнан сурах, цаг тооцуулах боломж нээгдсэн зэрэг олон өөрчлөлтийг журамлах шаардлагатай болж байна.
Сургалтын журмын төслийг хэлэлцүүлсэн байдал:
- Сургалтын албаны зөвлөлөөр 4 удаа
- Бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын албаар 1-2 удаа
- Сургалтын нэгдсэн албаны өргөтгөсөн хурал 1 удаа
- Санхүү эдийн засгийн хэлтэс, Мэдээллийн технологийн алба1-2 удаа
- ТДС-иас Магистр, докторын хөтөлбөртэй холбогдуулан 2 удаа
- Захиргааны зөвлөлийн хурлаар 3 удаа
- Бүрэлдэхүүн сургууль, тэнхмүүдээр 1 удаа
- ГХТ, БСС-ын тэнхим, МХШ-ийн тэнхмүүдээр1 удаа
- МУИС-ийн Оюутны холбоо ТББ, МУИС-ийн Магистр, докторантурын оюутны холбоо ТББ
- Ажлын хэсэг байгуулагдаж 3 удаа хэлэлцсэн.
Зохион байгуулахаар төлөвлөж буй хэлэлцүүлгүүд:
- Нээлттэй хэлэлцүүлэг
- Эрдмийн зөвлөлийн холбогдох хорооны хэлэлцүүлэг
- Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулах.
Шинэчилсэн журмын төслийн зарим онцлог:
- Хичээл үргэлжлэх хугацаа, багц цаг тооцох
- Сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахад алба, хэлтсийн оролцоог хангах
- Сургалтын хөтөлбөрийг боловсруулах, шинэчлэх, батлах г.м
- Бакалавр, магистр, докторын түвшний сургалт /зэргэцсэн хөтөлбөр/
- Хавсарга болон хос мэргэжил сонгох боломж
- Ерөнхий суурь хичээлийн үнэлгээний зарчмууд
- Сургуулиас олгох лавлагаа, албан бичиг баримт /ТҮЦ машин/
- Төгсөгчдөд тавих шаардлага.
Сургалтын журмын төсөлд нийт профессор, багш, ажилтан та бүхний саналыг тусгах нээлттэй хэлэлцүүлэг 2015 оны 2-р сарын 27-ны Баасан гарагийн 14.00 цагт Хичээлийн 1-р байрны 320 тоот танхимд болно.
Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа registraroffice@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү. Холбогдох утасны дугаар 77307730-1121, 1122. Төслийг эндээс татна уу.
СНА