Монгол Улсын Их Сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.
-
МУИС-ийн Удирдах зөвлөл, Захиргааны зөвлөлийн хамтарсан хурал боллоо-https://news.num.edu.mn/?p=23457
-
МУИС-ийн анхны НОМЫН ДЭЛГҮҮР үүдээ нээлээ-МУИС болон Монголын их дээд сургуулийн ном, хэвлэлийн бодлогыг тодорхойлж, хөгжүүлэх зорилгыг өвөртлөн МУИС Пресс номын дэлгүүр үүдээ нээлээ. НОМЫН СОЁЛ гэдэг зүйлийг их сургуулийн орчинд төлөвшүүлэх (Оюутан багшийн хоорондын харилцаанд ном, сурах бичгийн үнэ өртгийн асуудал үүсэхээ болих, оютнууд жагсаалтаа авчраад номын худалдаад авах, багш эрдэмтдийн бүтээлийг нэг цэгээс худалдан авах г.м.) зах зээлийн жишигт нийцсэн соёлтой харилцаа руу хөтлөхөөр МУИС Прессийн хамт олон энэхүү номын “өргөө”-өө зэхээд байна. https://news.num.edu.mn/?p=23547
-
Шинжлэх ухааны сургуулийг 4 доктор, 57 магистр амжилттай дүүргэлээ-2014-2015 оны хичээлийн жилийн өвлийн улиралд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийг 4 докторант, 57 магистрант хөтөлбөр, сургалтын шаардлагуудыг бүрэн биелүүлж, диплом дессертацийн ажлаа амжилттай хамгаалснаар МАГИСТР, ДОКТОР хэмээх эрхэм зэргээр нэрээ дархалж, Эрдмийн дугуй өргөөнөө төгсөлтийн хүндэт ДИПЛОМОО гардан авлаа. https://news.num.edu.mn/?p=23580