ХШУИС-ийн тамирчид МТШХХСалбарын спорт наадмаас сагсан бөмбөг, ширээний теннисний төрөлд медаль хүртлээ

Share Button

Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 94 жил”-ийн ой, “Олон Улсын цахилгаан холбооны байгууллага” байгуулагдсаны 150 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбар(МТШХХС)-ын спорт наадам 2015 оны тавдугаар сарын 15-аас 19-ний өдрүүдэд болж МУИС-ийн ХШУИС-ийн Сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид Алт, ширээний теннисний төрөлд Ж.Энхбаяр Хүрэл медаль тус тус хүртлээ. 

11234043_842288772514898_5329739278110783122_nphoto by Doogii

Энэхүү наадамд тус салбарын 25 багийн 600 гаруй тамирчид Хөл бөмбөг, Сагсан бөмбөг, Волейбол, Дартс, Ширээний теннис Шатар, Kибер спорт гэсэн төрлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. МУИС-ийн ХШУИС нь энэ салбарт мэргэжилтэн бэлтгэн гаргадаг боловсролын байгууллага гэдэг утгаараа 2 дахь жилдээ оролцож байгаа билээ. Анхны жилдээ эмэгтэй Дартсын төрөлд Б.Наранчимэг Алтан медаль хүрсэн амжилтаа энэ жил давуулан биелүүлж, ирэх жил илүү амжилтыг үзүүлнэ гэдэг итгэлтэй байна. 11235045_842270632516712_5479906937610712743_n

Тэмцээнд оролцсон ХШУИС-ийн нийт баг бүрэлдэхүүнд талархал илэрхийлье!

Тэмцээний талаарх дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар