МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Орхон сургууль, Завхан сургуулийн 2015 оны бакалаврын өдрийн хөтөлбөрийн нөхөн элсэлтийн бүртгэл 2015 оны 08 дугаар сарын 15-ны 10:00 цагаас 08 дугаар сарын 21-ний өдрийн 17:30 хүртэл http://burtgel.num.edu.mn хаягаар орон даяар цахимаар явагдана. Элсэх эрх олгох үйл ажиллагаа орон даяар нэг жагсаалтаар (нийслэл, орон нутаг хамтдаа) http://burtgel.num.edu.mn хаягаар 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагаас эхэлнэ.
Бүртгүүлэх болон элсэх эрх баталгаажуулах заавартай дээрх хаягаар орж танилцана уу.
Жич: Бүртгэлийн хураамж хэдэн ч салбар болон сургуульд бүртгүүлсэн 15000 төгрөг бөгөөд өмнө нь бүртгүүлсэн бүртгүүлэгч хураамж төлөхгүй.
МУИС-ийн ЗАХИРГАА
2015.07.10