МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ
“МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам”-ыг эндээс үзнэ үү.
- Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn/ хаягаар бүртгэнэ.
- Магистр, докторын хөтөлбөрүүдийн бүртгэл: 2015 оны 07-р сарын 15-аас 2015 оны 08-р сарын 27 хүртэл явагдана.
- МУИС-д элсэн суралцах хүсэлтэй гадаадын иргэн Сургалтын нэгдсэн албанд цахим шуудангаар хүсэлт гаргана (studentaffairs@num.edu.mn). Элсэн суралцах хүсэлтийг хичээл эхлэхээс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргасан байна.
- Шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулан Хөтөлбөр хэсэгт орж хөтөлбөрт бүртгүүлсний дараа таны бүртгэл баталгаажина.
- Бүртгэлийн хураамжаа онлайнаар төлөөгүй бүртгүүлэгч шалгалтад орох боломжгүй.
Энэхүү систем нь Монгол улсын их сургуулийн магистр, докторын хөтөлбөрийн элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад зориулагдсан ба магистр, докторын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэд нь бүртгүүлэх, бүртгэлийн хураамж төлөх, шалгалт авах чиглэл, дүгнэх журам, шалгалтыг зохион байгуулах газрын хаяг, хугацаа, дүн зэрэг мэдээлэлтэй танилцах боломжтой. Элсэлтийн комисс бүртгэлийн үйл ажиллагааны бүхий л явцад энэхүү системээр бүртгүүлэгчтэй харилцах болно.
Бүртгүүлэгчдэд тавих шаардлага
- МУИС-ийн магистрын хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй, докторын хөтөлбөрт магистрын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ.
- Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог зөвхөн цахим хэлбэрээр хийнэ.
- Өмнө нь бүртгүүлж байсан бүртгүүлэгч нэвтрэх хэсгээр нэвтэрч, хөтөлбөрөө сонгож, хураамжийг дахин төлнө.
Бүртгэл, бүрдүүлэх материал
Бүртгүүлэхдээ бүртгэлийн анкет (тухайн үед тусгай маягтаар бүртгэнэ)-ыг бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж цахим хэлбэрээр хавсаргана. Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
- Магистрын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралтын хамт
- Докторын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралт мөн магистрын диплом, хавсралтын хамт
- Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй байх)
- Банкны цахим төлбөрийн системээр бүртгэл, шалгалтын хураамж төлнө (Голомт банк, Төрийн банк, Капитрон банкны төгрөгийн цахим гүйлгээ хийдэг, өөрийн эзэмшдэг эсвэл өөр эзэмшигчийн (эзэмшигчийн зөвшөөрлөөр) картаар төлбөр хийх боломжтой. Мөн Худалдаа хөгжлийн банк, ХААН банкнаас бусад банкны олон улсын эрхтэй картаар төлбөр хийж болно)
Бүртгэл, шалгалтын хураамж
- Хөтөлбөр тус бүрийн бүртгэл, шалгалтын хураамж 25000₮
- Гадаадын иргэн 50 ам. Доллар
- Бүртгэлийн хураамж төлөхийн өмнө онлайн гүйлгээ хийх интернет PIN кодыг тухайн банкнаасаа авсан байх шаардлагатай.
- Банкны цахим төлбөрийн системээр бүртгэл, шалгалтын хураамж төлнө (Голомт банк, Төрийн банк, Капитрон банкны төгрөгийн цахим гүйлгээ хийдэг, өөрийн эзэмшдэг эсвэл өөр эзэмшигчийн (эзэмшигчийн зөвшөөрлөөр) картаар төлбөр хийх боломжтой. Мөн Худалдаа хөгжлийн банк, ХААН банкнаас бусад банкны олон улсын эрхтэй картаар төлбөр хийж болно)
Элсэлтийн шалгалт
Магистр, докторын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгчдээс дараах шалгалтыг авна.
- Тухайн мэргэжлийн шалгалт
- Ярилцлага
- Гадаад хэлний түвшин тогтоох шалгалт
Гадаадын иргэн
Дараах бичиг баримтуудын хуулбарыг хавсаргана. Үүнд:
– Эзэмшсэн боловсролын диплом, гэрчилгээ, дүнгийн хавсралтын хуулбар (монгол эсвэл англи хэлээр орчуулж, баталгаажуулсан);
– Гадаадын иргэн болохыг нотлох албан ёсны бичиг баримт (паспортын хуулбар);
– Монгол хэлээр, эсвэл англи хэлээр бичсэн эссе (магистрантурт бүртгүүлэгч 1500-1800 үгтэй, докторантурт бүртгүүлэгч 2300-2500 үгтэй эссе бичиж ирүүлнэ);
– Бүртгүүлэгчийн Монгол улсад суралцаххугацааны сургалтын төлбөр, амьдрах зардлыг хариуцах байгууллага, хувь хүнээс гаргасан санхүүгийн баталгаа;
– Бүртгүүлэгчийн мэдлэг боловсрол, ажлын туршлага, суралцах арга барилыг тодорхойлсон профессор багш болон удирдах ажилтны тодорхойлолт
– Бүртгүүлэгчийн төрөлх хэл нь монгол хэл биш бол монгол, англи хэлний мэдлэг, чадварын түвшнийг илтгэх баримт (сүүлийн хоёр жилийн хугацаанд хүчинтэй TOEFL, IELTS, General GRE, Subject GRE зэрэг стандарт шалгалтын оноо);
– Эрүүл мэндийн маягт (http://burtgel.num.edu.mn цахим хуудсанд байршуулсан загварын дагуу дээрх бүртгэлийн хугацаанд эмнэлгээс олгосон байх
– Цээж зураг (сүүлийн гурван сард авахуулсан, 3×4 см-ийн хэмжээтэй байх);
– Гадаад бүртгүүлэгчийн хувьд тухайн хичээлийн жилд тогтоогдсон үйлчилгээний хураамж болох 50 ам.доллараар төлсөн баримт.
/Дээрх материалыг бүрдүүлэн өөрийн биеэр болон шуудангаар явуулна./
Дэлгэрэнгүй мэдээллийг: эндээс үзнэ үү.