Цахим төлбөрийн карт захиалах оюутнуудын анхааралд

Share Button

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 6/51 тоот тушаал өөрчлөгдөж байгаатай холбогдуулан нйислэл хотод байрлаж байгаа их дээд сургуулиудын нийтийн тээврийн хэрэгслээр зайлшгүй зорчих шаардлагатай оюутнуудад цахим төлбөрийн карт олгох бүртгэл, олголтын ажлыг нийслэлийн Боловсролын газар хариуцан зохион байгуулахаар болсон.

Иймд Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай өдрөөр суралцаж байгаа оюутнууд  дараах материалыг бүрдүүлэн Бүрэлдэхүүн сургуулиудын оюутны зөвлөлд хандана уу. Бүртгэлийг 2015 оны 09 дүгээр сарын 24-ны 15.00 хүртэл хүлээн авна.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • -Хорооны тодорхойлолт
  • -Иргэний болон оюутны үнэмлэхний хуулбар
  • -Цахим төлбөрийн картны үнэ болох 3600 ₮-ийг УБСКК-ийн ХХБанк 475014869, Төрийн сан 105700523235 дансанд тушаасан баримт
  • -Бөглөсөн мэдүүлгийн хуудас

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://edub.edu.mn/  сайтнаас авна уу.

tsogoo.

2

7

8

Оюутанд үйлчлэх алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар