2015 оны УБ хотын аварга шалгаруулах тэмцээнд МУИС-ийн спорт Аэробикийн оюутны шигшээ баг тамирчид амжилттай оролцлоо

Share Button

УБ хотын АШТ-д 11 байгууллагын 200 гаруй тамирчид өрсөлдлөө. МУИС-ийн спорт аэробикийн оюутны шигшээ баг тамирчдын үзүүлсэн амжилт :

Стэпийн төрөлд
1-р байр ШУТИС
2-р байр МУИС
3-р байр ХААИС

Хосын төрөлд
1-р байранд МУБИС
2-р байранд МУИС /ШУС-ийн БУС-ийн оюутан Б.Билэгсайхан, Д. Билэгсайхан нар мөнгөн медаль/
3-р байранд ШУТИС

Багийн төрөлд 
1-р байр VБТДС
2-р байр МУБИС
3-р байр МУИС

Байгууллагын дүнгээр
1-р байр VБТДС
2-р байр МУБИС
3-р байр МУИС

ШУС-ийн БУС-ийн оюутан З.Ариунзул эмэгтэй ганцаарчилсан төрөлд 4-р байр, мөн гурвалсан төрөлд багаараа 4-р байрт шалгарсан амжилт үзүүллээ.

Стэпийн төрөлд алтан медалийн төлөө Азийн АШТ-ний аварга, дэлхийн АШТ-ний хүрэл медальт ШУТИС-ийн багтай оноо тэнцсэн бөгөөд дүрмийн дагуу гүйцэтгэлийн оноогоор мөнгөн медаль хvртлээ.

МУИС-ийн аэробикийн баг сүүлийн жилүүдэд хот улсын болон оюутны тэмцээнүүдэд хамгийн хүчтэй өрсөлдөгчийн эгнээнд зүй ёсоор нэрлэгдэж байгаа нь дасгалжуулагч-багш Д.Түмэнтөгсийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.

Спорт аэробикийн оюутны шигшээ баг тамирчид болон дасгалжуулагчид баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

1 2 3 4

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар