МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим нь ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин судлал, химийн инженерчлэлийн тэнхимтэй хамтран 2011 оноос эхлэн жил бүр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) санхүүгийн дэмжлэгээр “Биологийн олон янз байдал ба Ойн экологи” сэдэвт зуны сургалтыг хамтран зохион байгуулж байна. Энэ жилийн сургалтыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт харьяалагдах “Түнхэл” судалгааны сууринд 2015 оны 5-р сарын 20-27-ны хооронд, мөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт 2015 оны 10-р сарын 25-31-ний хооронд тус тус амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтын удирдагч багшаар ХБНГУ-ын Зенкенбергийн байгалийн түүхийн музейн Проф. Др. Херман Анзорге, Маргит Ханелт, МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхмийн Багш, Проф. Др. М. Пфайффер, Др. Д. Лхагвасүрэн, МУИС-ийн ХШУИС-ийн Багш, Проф. Др. Н. Баатарбилэг, Др. С. Гэрэлбаатар, Др. Б. Оюунасанаа нар болон биологийн тэнхим ба ой судлалалын хөтөлбөрийн оюутнууд оролцсон байна.
Бидний хамтарсан сургалтыг санхүүгийн хувьд дэмжин ажилласан Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгтээ (GIZ) байрлалаа.
МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим