МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын хөтөлбөрийн оюутнууд “Мини” УИХ-ын анхдугаар чуулганыг Монгол улсын их дээд сургуулиудын хэмжээнд анх удаа зохион байгуулна

Share Button

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын хөтөлбөрөөр суралцаж буй 4-р курсын оюутнууд санаачлан их дээд сургуулиудын оюутнуудыг хамруулсан “Мини” УИХ-ын анхдугаар чуулганыг “Улс тунхагласны баяр”-ын өдөр 2015 оны 11-р сарын 26-нд МУИС-ийн ОУХНУС-ийн 407 тоот танхимд зохион байгуулна. “Мини” УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг уламжлал болгон жил бүрийн 11-р сарын 26-ны өдөр зохион байгуулж байхаар нийт оюутнуудын зөвлөгөөнөөс шийдвэрлэлээ. “Мини” УИХ-ын үйл ажиллагаа нь нийтийн удирдлагын чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд шинжлэх ухаанч зарчимд тулгуурласан орчин үеийн онол арга зүйн судалгаа хийх, соёлтой мэтгэлцэх, мэтгэлцээний ур чадварыг хөгжүүлэх, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх, оюутны бие даасан бүтээлч сэтгэлгээ, чадавхийг хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар