“ИННОВАЦИЛАГ ЭДИЙН ЗАСГИЙГ БАЙГУУЛАХ НЬ” сэдэвт лекц уншлаа

Share Button

Силикон валлейгийн Бизнес, хөрөнгө оруулалтын зөвлөх  Майкл Гуриевич “Инновациалаг эдийн засгийг байгуулах нь” сэдвийн хүрээнд МУИС-ийн оюутан залуус лекц уншиж, нээлттэй ярилцлага өрнүүллээ.

Илтгэлийн хураангуй:

Инновацийн эдийн засгийг бий болгох нь тийм ч амар асуудал биш. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлүүдийг агуулдгаас гадна энтерпренёрыг тэтгэдэг эко системийг бий болгохыг шаардаж, шинээр бий болж байгаа компаниудыг хөгжих бололцоог олгодог. Энэхүү үйл явц нь их сургуулиуд, гарааны компаниуд, томоохон бизнесийн байгууллагууд, чөлөөт хөрөнгө оруулагч болон хөрөнгө оруулагчдын синдикатуудыг нэгтгэн оролцуулахыг шаарддаг байна.

Шилжилтийн эдийн засгийн үед энэ үйл ажиллагааг явуулахад Засгийн газар гол үүрэг гүйцэтгэх нь тодорхой юм. Тухайлбал, энэ үйл явцыг дэмжих, нэгтгэх зэрэг үйл ажиллагаанууд шаардагдана.  Засгийн газар нь захиран тушаахын оронд энэ үйл ажиллагааг дэмжин тэтгэх нь чухал байна. Тэгэхээр дээр дурьдагдсан асуудлуудыг зөв дэс дараалалтай нэгтгэж, амжилтанд хүргэхэд шаардлагатай эх үүсвэрүүдийг бий болгох нь чухал юм. Ингэхэд хэд хэдэн арга замыг баримталдаг. Хамгийн гол нь бүх нийтээрээ үүний ирээдүйн ач холбогдолд итгэх ёстой. Энэ үйл ажиллагаанд оролцож байгаа оролцогчдын оюун санаа, философи нь шинэ сэтгэлгээнд дасан зохицох шаардлагатай юм.

Мэргэжлийн туршлага:

Майкл Гуревич нь “USBC” компани болон хөрөнгө оруулалтын салбарын түнш бөгөөд 17 жилийн турш үйлчлүүлэгчиддээ Амеркийн зах зээлд нэвтрэн орох, бизнесээ хөгжүүлэх, нэгдэн нийлэх зэрэг бодлогын шинж чанартай асуудлуудад зөвлөгөө өгч, амжилтанд хүргэн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий  “С” түвшний онцгой энтерпренёр болсон байна.

Түүний өргөн хүрээний, арвин мэдлэг, туршлага нь үйлчлүүлэгчдээ татах болон тэдгээрийн бизнесийг дээшлүүлэхэд чухал түлхэц болж өгдөг.

2009 онд “USBC” Бизнес зөвлөгөө, Хөрөнгө оруулалтын компаниа байгуулахаасаа өмнө, хэд хэдэн компанид венч түнш болж тэдгээрийг хөгжүүлэх ажилд оролцсон байна. Мөн үндэсний хэмжээний зорчигч тээврийн үйлчилгээний компаниудад ерөнхий менежерийн ажил хийж байснаас гадна дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг компанид гүйцэтгэх дэд ерөнхийлөгчийн ажил хийж байжээ. Америкийн засгийн газраас бизнесийг хөгжүүлэх зорилгоор олон улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг  үлэмж  хэмжээний төсөв бүхий төсөлд дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байв.

Энэхүү төслийнхөө хүрээнд АНУ болон Канадын хэд хэдэн мужид улсын болон хувийн компаниудыг байгуулан, гэрээ хэлэлцээр хийн,  100 сая долларын ашигтай ажиллажээ.

Сүүлийн үед Мр. Гуревич нь хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдэд зориулан олон төрлийн бизнес боломжийг гаргах, хянаж залруулах, сонирхлоор нь нэгтгэх, бодлого боловсруулах тал дээр  тусламж үзүүлэх зэрэг чиглэлүүдээр ажиллаж байна. USBC-н гишүүний хувьд Майкл нь дэд бүтцийн төслүүд, IT болон инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэгч компаниудад бизнес боломжуудыг нээж өгснөөр,  нэр хүнд нь улам ихээр өсөөд байна.

Тэрээр, компаниудын үйл ажиллагаа, тэдгээрийг худалдан авах, тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэл явуулах зэрэгт оролцдог. Мөн АНУ дахь олон тооны IT компаниудын бодлого боловсруулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь гар бие оролцдогоос гадна нэлээд хэдэн компанийн удирдах зөвлөлийн гишүүн юм.

Майкл нь Давосын эдийн засгийн форум, Орос, Хятад, Энэтхэг зэрэг улсуудад  болсон Дэлхийн Хоразис,  Ст. Петрбург, Москва, Сочи хотуудын Эдийн Засгийн Форум, Нью-Йорк – Орос – АНУ-ын Эдийн засгийн уулзалт, INTAX – бүлэг зэрэг маш олон хурал зөвлөлгөөнүүдэд байнга оролцож илтгэл тавьж байдаг.

Мр. Гуревич нь МВА болон эрх зүйн  шинжлэх ухааны магистр зэрэгтэй.

IMG_1304  IMG_1322

IMG_1305

Д.Золжаргал

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар