Монгол улсын их сургууль нь 2015-2016 оны хичээлийн жилийг “Оюутны хөгжлийн жил” болгон зарлаж Оюутны хөгжлийн жилийн хүрээнд хийгдэх болон хийгдэж буй үйл ажиллагаа, оюутны үйлчилгээ болон түүнтэй холбоотой шаардлагатай мэдээллийг түгээх www.student.num.edu.mn сайт болон https://www.facebook.com/MUISiinOyutniialba/ сошиал медиа сувгуудийг ажиллуулж байна. Оюутнууд Та бүхэн оюутны үйлчилгээтэй холбоотой мэдээллийг энд хандаж авна уу.
МУИС энэ хичээлийн жилд Шилдэг элсэгчийг дэмжих, оюутны сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэхэд дэмжлэг болох зорилгоор “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийг нийт 160 оюутанд олгоод байгаа бөгөөд үүнд улсын олимпиадын 1,2,3 дугаар байр эзэлж МУИС-д элссэн оюутнууд, Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар болон Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд өндөр оноотой элссэн 136 оюутан хамрагдсан болно.
Тэтгэлэгт оюутнуудын мэдээлэл.
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2015/12/нэрэмжит-тэтгэлэг-авсан-оюутнууд.docx”]
Оюутны алба