Оюутны байгууллага, клубууд шалгарсан төслийн батламжаа хүлээн авлаа

Share Button

МУИС-ийн Оюутны албанаас 2015-2016 оны хичээлийн жилийн хаврын улиралд хэрэгжүүлэх боломжтой оюутны санаачлагатай төслийн сонгон шалгаруулалтыг зарлан 3 үе шаттай  зохион байгууллаа. Төслүүдийн сонгон шалгаруулалтыгМУИС-ийн Захирлын тушаалаар томилогдсон 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллав. Нийт 28 төсөл ирснээс төслийн үндэслэл, хэрэгцээ шаардлага, зорилго, зорилт, хүрэх үр дүн зэргийг харгалзан 34.670,000 төгрөгийн төсөвтэй 13 байгууллага, клубын 17 төсөл шалгарч өнөөдөр батламжаа гардан авлаа. Энэхүү төсөвт өртөгт Орхон сургууль, Завхан сургуулийн оюутны байгууллага клубуудыг дэмжих, мөн төслийн хэрэгжилт, үр дүнд мониторинг, үнэлгээгээр сайн үнэлэгдсэн багын гишүүдийг урамшууллыг багтаасан болно. Шалгарсан төслүүдийн санхүүжилтын эрх гэрээ байгуулснаар хүчин төгөлдөр болох бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилийн хаврын улиралд хэрэгжиж дуусах юм.

МУИС-ийн хэмжээнд оюутны байгууллага, клубын дунд төслийн нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан оюутны үйлчилгээнд тэдний оролцоог нэмэгдүүлэх, оюутны эрэлт хэрэгцээ, дур сонирхолд нийцсэн ажлыг хэрэгжүүлж, ил тод нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлснээрээ чухал ач холбогдолтой юм.

Оюутны алба

1929915_791195991011618_6927304428959319197_n

Шалгарсан төслийн мэдээлэл

Клубын нэр Төслийн нэр
Найз нь найзыгаа дэмжие Баярлалаа багш аа
Оюун ухааны клуб Даамны АШТ
Probe Хувь хүний хөгжлийн хөтөлбөр
Экологи клуб Мэрэгжлийн боловсрол олгох, мэрэгжлийн ур чадварыг дэмжих
BEST МУИС-ийн чадварлаг оюутан
“Мини парламент клуб” Номтой багачууд
БСОН БС-ийн оюутны нэгдлийн төсөл
Психо Оюутнуудын мэрэгжил сонголтын сэдлийг зөв тодорхойлох
Оюутан тэмүүлэл Залуу манлайлагч-1
Найз нь найзыгаа дэмжие Break the ice
Найз нь найзыгаа дэмжие Оюутны хөгжлийн төсөл
Student tech club /IT/ NUM info
МДОХ Дотуур байрны оюутнуудад хэмнэлт ёсзүйн аян
МДОХ Latex программын сургалт явуулах
Залуу криминологич Оюутны дотуур байран дах гэмт явдалын судалгаа, түүнээс урдчилан сэргийлэх арга зам
МУИСОХ МУИСОХ
МУИСОХ OK NUM one family
Probe Биотехнологийн мэргэжил сурталчлах, Олимпиад з/б-х
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар