Малчдад туслах сайн үйлсийн аяны мэдээлэл

Share Button

Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс  өвөлжилт хүндэрсэн, цагаан зудтай 18 аймгийн 98 сумдад мөнгөн болон эд зүйлсийн туслалцаа хүргэх ажлыг орон даяар эхлүүлсэн тул нэгдэж хамтран ажиллахыг МУИС-ийн захиргаанд хүссэн билээ.

МУИС-ийн Оюутны албанаас санаачлан оюутны байгууллага, клубүүдтэй хамтран хандивын аяныг зохион байгуулж байгаа бөгөөд 3 дахь өдрийн байдлаар нийт 1 330 000 төгрөгийг цуглуулаад байна.

Хандивын аяныг 2016 оны 03 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд  бүрэлдэхүүн сургуулиудын захиргаа, тэнхим бүрээр зохион байгуулж, 03 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор МУЗН-ийн хамт олонд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байна.

Хандивын аянд идэвхитэй оролцохыг хамт олон, багш нартаа уриалж байна.

МУИС-ийн хамт олноос цугларсан хандивын мэдээ  /2016 оны 3 сарын 13-ны өдрийн байдлаар/ [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/03/handiv-hemjee.docx”]

ОЮУТНЫ АЛБА

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар