Шинжлэх Ухааныг Дэмжих Япон Нийгэмлэгээс зохион байгуулах 9 дэх удаагийн “Hope meetings with Nobel Laureates” уулзалтын сонгон шалгаруулалтанд урьж байна

Share Button

9th_HOPE_Flyer_ENG-page-001Ази-Номхон далайн болон Африкийн бүсийн хөгжиж буй орнуудын авъяаслаг залуу эрдэмтдийг дэмжих зорилгоор Шинжлэх Ухааныг Дэмжих Японы Нийгэмлэг /JSPS/ 2008 оноос эхлэн  “Итгэл найдвар” нэртэй уулзалтыг зохион байгуулж байна. Энэ уулзалт нь дээрх бүс нутгаас сонгогдсон докторын оюутан, залуу судлаач нарт Нобелийн шагналтнууд болон бусад хүндэт, алдартай эрдэмтэн, судлаачидтай уулзах, салбар дундын хэлэлцүүлэг, үйл ажиллагаа хамтран явуулах эхлэл тавих боломж өгдөг юм.

Шинжлэх Ухааныг Дэмжих Японы Нийгэмлэг нь 9 дэх удаагийн “Итгэл найдвар” уулзалтыг 2017 оны 02 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 02-ны хооронд Япон улсын Токио хотноо зохион байгуулна. Энэ уулзалтад нийт 21 орон оролцох ба Монгол улсаас хими болон физикийн салбарын 2 эрдэмтэнг сонгон шалгаруулж оролцуулах юм. Монгол улсаас хамтран ажиллах байгууллага нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам бөгөөд МУИС болон ШУТИС-иас сонгогдон санал болгосон эрдэмтдээс шалгаруулж нэрсийг Японы тал руу илгээнэ. Бүх зардлыг Японы тал хариуцна.

Сонгон шалгаруултанд оролцох хүсэлтэй эрдэмтэд хавсралтанд байгаа формыг бөглөн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс /МУИС, Хичээлийн 1-р байр, 206 тоот өрөө/-т авчирч өгнө үү.

Эцсийн хугацаа: 2016 оны 09 дүгээр сарын 20

Уг уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.jsps.go.jp/english/e-hope/index.html хуудсаас авна уу

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/09/Hope-meeting-9-Application-form.pdf”]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар