ОУХНУС-ийн захирал С.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн зуны амралтаар ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны их сургууль (МГИМО)-д зочилж, сургуулиудын хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тохиролцсон болно. Энэ айлчлалын үеэр МУИС-ийн ОУХНУС-ийн шилдэг оюутнуудаас сонгон шалгаруулж ОХУ-ын ерөнхийлөгчийн тэтгэлгээр МГИМО-д суралцуулах тухай шийдвэрлэсэн юм. Энэхүү шийдвэрийн дагуу зохион байгуулсан сонгон шалгаруулалтад шалгарсан манай сургуулийн оюутан Б.Анар, Ш.Хонгорзул, З.Янжиндулам нар МГИМО-д суралцахаар боллоо.
Оюутнууддаа сургуулийн зүгээс сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе!