ХШУИС-ийн оюутнууд “УЛААНБААТАР ХОТЫН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР”-тай очиж танилцав

Share Button

Аялалын агшин: Оюутны албанаас зохион байгуулдаг ажил олгогч үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагатай танилцах аяллыг энэ удаа ХШУИС-ийн Цаг уур, Ус судлал, Хүрээлэн буй орчны экологи хөтөлбөрийн бакалаврын II-IV түвшний 30 гаруй оюутан хамрагдлаа. 2016.11.11-нд “УЛААНБААТАР ХОТЫН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР”-т зохион байгууллаа.

Улаанбаатар хотын УЦУОШГ нь харъяа салбаруудаа мэргэжил,  зохион байгуулалт, санхүү аж ахуй удирдлагаар хангах үүрэг зорилго бүхий  төрийн үйлчилгээний байгууллага.

Тус алба нь нийслэлийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цаг уурын шинжилгээний өртөө харуулуудын  тасралтгүй хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, холбоо мэдээлэл, сүлжээний найдвартай ажиллагаа, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах,  ус цаг уур, орчны үнэн зөв, чанартай мэдээ мэдээллээр нийслэлийн хэрэглэгчдэд үйлчлэх, байгаль цаг агаарын болзошгүй аюул, орчны ноцтой бохирдлоос урьдчилан сэрэмжлүүлэх, нийслэл хотын уур амьсгалын төлөв байдлыг үнэлэх, түүний хувьсал өөрчлөлтийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг судлах  чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

ОЮУТНЫ АЛБА

1

2

3

4

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар