“Автобустай аялал” ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнг зорив

Share Button

МУИС-ийн оюутны албанаас зохион байгуулж буй оюутнуудыг холбогдох мэргэжил, хичээлтэй холбоотой ажил олгогч үйлдвэр, байгууллагуудтай танилцах ээлжит аяллын хүрээнд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн үйл ажиллагаа, багаж төхөөрөмж болон Астропарктай танилцах аялал амжилттай болж өнгөрлөө. Энэхүү аялалд Геофизик мэргэжлээр суралцаж буй 40 гаруй оюутнууд болон Геологи, Геофизикийн тэнхимийн зарим багш нар оролцов.

Энэхүү аяллыг дэмжиж хамтран ажилласан Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д-р. Ч.Одонбаатар, эрдэм шинжилгээний ажилтан маг. Ц.Баасанбат болон Астропаркийн хамт олонд талархал илэрхийлье.

1

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан  Ц.Баасанбат хүрээлэнгийн бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны талаар оюутнуудад танилцуулав.

2

Оюутнууд газар хөдлөлийн үед хөрсний чичирхийллийг хэмжих сейсмометр багажийн бүтэц, ажиллах зарчимтай танилцав.

3

Сансар, од эрхэсийн ордонд зочлов. Зураг – 1

4

Сансар, од эрхэсийн ордонд зочлов. Зураг – 2

5

Сансар, од эрхэсийн ордонд зочлов. Зураг – 3

6

Сансар, од эрхэсийн ордонд зочлов. Зураг – 4

7

Сансар, од эрхэсийн ордонд зочлов. Зураг – 5

8

Сансар, од эрхэсийн ордонд зочлов. Зураг – 6

9

Сансар, од эрхэсийн ордонд зочлов. Зураг – 7

10

11

ЗХУ-ын баатар, хөлгийн дарга  В.А.Жанибеков, ЗХУ болон Монгол Улсын Баатар, сансрын нисгэгч Ж.Гуррагчаа нарын сансрын хөлгийн буугч аппарат

12

Орчлон ертөнцийн үүслийн тухай 3D баримтат кино үзэв.

13

Энэхүү планетарийн тусламжтайгаар манай дэлхийн хойд болон өмнөд хагас бөмбөрцгийн одот тэнгэр, 12 ордын ододтой танилцав.

 

ОЮУТНЫ АЛБА

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар