ОЮУТНУУД МИЦУБИШИ КОРПОРАЦИЙН ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГ ХҮЛЭЭН АВЛАА

Share Button

Мицубиши Корпораци нь Японд төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай бөгөөд Байгаль орчин, дэд бүтцийн бизнес, Аж үйлдвэрийн санхүүгийн бизнес, Энергийн бизнес, Металл, Тоног төхөөрөмж, Хими, Ахуйн аж үйлдвэрийн гэсэн 7 группээрээ дамжуулан өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж, гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтайгаа хамтран дэлхийн өнцөг булан бүрт бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулж байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг МУИС дээр хэрэгжүүлж эхлээд 3 дахь жилдээ болж байна. Мицубиши корпорацийн нэрэмжит тэтгэлэгт нийт 134 оюутан материал ирүүлснээс докторын түвшний суралцагч-1, магистрын түвшний суралцагч-1, бакалаврын түвшний суралцагч-6, нийт 8 оюутан энэ тэтгэлэгийг авч байна.

“Мitsubishi  корпорацийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулалтын хувьд  өмнө мэдээлж байсанчлан “Мitsubishi  корпорацийн нэрэмжит тэтгэлэг”-ийн анхан шатны шалгаруулалтыг МУИС-ийн захирлын 2016 оны 10 сарын 13-ны өдрийн А/271 тоот тушаалаар батлагдсан оюутны алба, багш нарын төлөөлөл бүхий 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хийж,  оюутнуудын материалыг Тэтгэлэг олгогч талд хүргүүлсэн. Тэтгэлэг олгогч талаас эцсийн шатны шалгаруулалт хийж тэнцсэн оюутнууддаа тэтгэлэгээ гардуулан өглөө.

МИЦУБИШИ КОРПОРАЦИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ТЭНЦСЭН

СУРАЛЦАГЧДЫН НЭРС

Овог нэр Сургууль Хөтөлбөр Түвшин Голч
Э.Бадамгарав ШУС-БУС Физик-Электроникс-4 4 3.8
Г.Батнасан ШУС-БУС Биологи багш-4 4 3.7
Б.Болор ОУХНУС Нийтийн удирдлага 2 3.8
Ц.Энхжин ШУС НУС ОУ сэтгүүлзүй-4 4 3.8
У.Пүрэвдорж ХШУИС Цаг уур 4 3.5
Т.Номин-Эрдэнэ ХШУИС Наношинжлэх ухаан инженерчлэл 2 3.8
Б.Аззаяа ШУС ХУС Хэл шинжлэлийн докторант 3.9
Т.Жамъяансүрэн ХШУИС Цөмийн технологи магистр 4.0

 

15536636_1157885020933876_1251449913_o

15537081_1157886197600425_816135496_o

15555419_1157886894267022_1693979991_o

15556386_1157883794267332_159776644_o

Тэтгэлэг хүлээн авагч оюутан Ц.Энхжин сэтгэгдэл: Миний хувьд энэ тэтгэлгийг авсандаа маш их баяртай байна. Учир нь төлбөртөө санаа зовохгүй сурах үйлсдээ илүү шаргуу хөдөлмөрлөх боломжийг олгож байгаа юм. Ийм учраас МИЦУБИШИ корпораци болон МУИС-ийн тэтгэлэг хариуцсан хамт олонд маш их баярлаж байна. Олон оюутанд энэ санхүүгийн хямралтай байгаа цаг үед бодит дэмжлэг туслалцаа үзүүлж монголын ирээдүйд хувь нэмрээ оруулж байгаад нь талархаж байна.

2016-2017 оны хичээлийн жил

ОЮУТНЫ АЛБА

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар